Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дэд бүтэц 70 хувьтай үргэлжилж байна

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дээрх барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажлыг хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой.

Тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Харин зүгшрүүлэх тээврийг 75 мянган тонн хүртэл хийж болох бөгөөд түүний дараа улсын комисс хүлээх авна. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын газар нутгаар дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай,  хоёр өртөө зургаан зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн. Хамгийн бага радиус нь 1200 метр төдийгүй хоногт есөн хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Одоогоор төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд гурав, эрчим хүчний ажилд нэг буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

19 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 51 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин