Аарон Картер хөгжмийн ертөнцөд юу үлдээсэн бэ?

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дөнгөж есөн настайдаа анхны цомгоо гаргаж дэлхий дахинд алдаршиж байсан дуучин, рэппэр Аарон Картер 34 насандаа энэ сарын 5-нд хорвоог орхилоо. Ийн түүнийг “Амжилтын түүх” буландаа онцолж, хөгжмийн ертөнцөд ямар өөрчлөлт шинэчлэл авчирсан талаар мэдээлэл бэлтгэлээ.

XXI зууны шинэ од

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, рэппэр Аарон Чарльез Картер 1987 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн. Долоон настайгаасаа дуулж эхэлсэн тэрбээр 1990-ээд оны сүүлээр есөн настайдаа анхны цомгоо гаргаж,  2000-аад оны эхэн үе гэхэд хэдийнэ дөрвөн цомогтой, XXI зууны шинэ од хэмээн алдаршиж байлаа. Түүний цомгууд анхныхаасаа эхлээд дэлхий дахина хэдэн сая хувиар зарагдсан нь ямар их амжилттай дуучин байсныг бэлхнээ илтгэнэ. Тодруулбал,  2000 онд гаргасан хоёр дахь цомог “Aaron's Party (Come Get It)” нь АНУ-д гурван сая хувиар борлуулагдсан байдаг. Үүнийхээ дараагаар тэрбээр “Backstreet Boys” хамтлагийн аялан тоглолтуудад оролцох болсон билээ. Энэ цагаас түүнийг “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картерын дүү гэдгээр нь  хүмүүс илүүтэй таних болсон юм.Ингэснээр “Ододтой бүжиглэе”, “Seussical, The Fantasticks” гэсэн нэвтрүүлэгт оролцож, хэд хэдэн удаа тоглолтоо хийж эхэлсэн.Аарон Картер 2014 онд  рэппэр “Pat SoLo”-той хамтран хип хоп дуу "Ooh Wee"-г гаргаснаар рэппэр хэмээн олон нийт мэдэх болсон.

Амжилтын эхлэл

Боловсролын тухайд Аарон Картер төрсөн Флорида мужийнхаа бага сургуульд сурчээ. Энэ үедээ “Dead End” хэмээх хамтлагийн  гоцлол дуучин байв. Хамтлагийнхан алтернатив рок төрлөөр дуулах сонирхолтой байсан учир Картер хамтлагаасаа хоёр жилийн дараа гарсан. Учир нь  тэрбээр поп төрлийг сонирхож эхэлсэн юм. Үүний дараагаар 1997 онд Берлинд “Backstreet Boys” хамтлаг тоглолтынхоо нээлтээ хийх үеэр анхны соло дуу "Crush on You"-гаа  дуулж эхэлсэн түүхтэй. Өөрийн нэрээр нэрлэсэн цомгоо мөн оны арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан нь Норвеги, Испани, Дани, Канад, Герман зэрэг улсуудад “алтан” гэх тодотголтой болж, үүнээс нэг жилийн дараа АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлжээ.

Картер 13 настайдаа гурав дахь цомгоо гаргахдаа ах Ник Картертайгаа хамтарсан дуугаа оруулсан билээ. Харин дөрөв дэх цомог болох “Дахиад л газар хөдлөлт” /Another Earthquake!/-өө 2002 оны есдүгээр сарын 3-нд гаргасан. Үүнийхээ дараагаа хэд хэдэн телевизийн цуврал анимэ киноны дууг дуулсан юм. Сонирхуулахад, Картер болон түүний гурван эгч, ах нар нь гэртээ дахин хамтдаа амьдарч байгаа тухайгаа  “Картерийн гэр” гэсэн шоунд 2006 онд оролцож байв. Дээр дурдсанчлан “Ододтой бүжиглэе” шоуны есдүгээр улиралд Картер оролцох үед хамтрагч Карина Смирнофф байв. Тэд тавдугаар байрт шалгарсан билээ. Тухайн жилдээ тэрбээр мөн “Надтай бүжиглээч” дууг гаргасан.

Олон жилийн дараалсан их амжилтын дараа Картерийн менежер 2011 онд Картерийг сэтгэл зүйн асуудлын улмаас эмчилгээ хийлгэж байгааг зарласан. Ингэж зарласны дараахан Картер “Амьдралын хамгийн чухал зүйл бол хүн байхаас айхгүй байх юм” хэмээн фэнүүддээ захиж байв. Тэрбээр энэ үед Калифорниа мужид нэг сарын нөхөн сэргээх эмчилгээнд оржээ. Эмчилгээнийхээ дараа найман жилийн хугацаан дахь анхны аялан тоглолтоо 2013 онд АНУ болон Канад улсад 150 гаруй удаа хийсэн. Дараагийн тоглолтоо Канадын 11 хотод хийж, шинэ дуунуудаа хүргэж байв. Энэ аялан тоглолт нь 50 өдөр үргэлжилсэн билээ.

Гэр бүл

Картерийн ээж, аав өндөр настны асрамжийн газар ажиллуулдаг байжээ. Бидний мэдэхээр түүний ах нь “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картераас гадна Картер гурван эгчтэй. Тэдний хоёр нь ихэр. Картер өөрөө нэг хүүтэй. Хүү нь 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн. Тун удахгүй ой хүрнэ. Гэвч хүү нь түүнтэй амьдардаггүй байв. Дашрамд дурдахад Картер бисексуал буюу хоёр хүйсийн хүн сонирхдог гэдгээ 2017 онд зарласан. Үүнийхээ дараа бэлгийн цөөнхийн талаарх мэдээлэл бэлтгэдэг подкастад оролцож өөрийн кареерь болон бэлгийн чиг баримжааны талаар ярьж байлаа. Гэвч тэрбээр зөвхөн эмэгтэйчүүдтэй л дотно харилцаатай байсан учир хэн ч түүнд итгээгүй.

Санхүүгийн байдал

Картерийн өөрийнх нь мэдээлснээр 18 нас хүрэхдээ тэрбээр хоёр сая ам.доллартай болсон байжээ. Гэвч багад 20 сая ам.доллартай болсон байх ёстой гэж тэрбээр мэдээлсэн байдаг. Мөн 18 нас хүрэхдээ тэрбээр дөрвөн сая ам.долларын татварын өртэй болсон байжээ. Гэвч орлогоороо эцэг эхдээ 15 байшин, 30 машин авахад нь тусалсан гэдгээ өөрөө ярьж байв. Эцэг эх нь эдгээр үл хөдлөх хөрөнгөө зарахад Картер ямар ч ашиг аваагүй байна. Сүүлийн жилүүдэд түүний амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байсан юм. Картер 2013 онд олон саяын өрөнд орсны улмаас дампуурлаа зарлаж байв.

Үхэл

Харин 2019 оны хоёрдугаар сард Картер Калифорниа мужийн Ланкастер хотод байшин худалдаж авсан. Түүнийг энэ гэрийнхээ угаалгын өрөөнд нас барсан байдалтай байхад нь энэ сарын 5-нд олжээ. Үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.Энэ мэдээллийг Картерын хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.“Яг одоо бидэнд маш хүнд цаг үе ирээд байна. Юу болж өнгөрсөн, үхлийн шалтгаан юу байсныг тогтоохыг хичээж байна” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.Энэ оны эхээр тэр хэвлэлд ярихдаа “Би зарим хүмүүсийн төсөөлж байгаагаас өөр хүн болсон. Хэрвээ намайг сүйрсэн галт тэрэгтэй зүйрлэж байгаа бол би аль хэдийнээ олон удаа онхолдож, олон удаа замаасаа гарсан галт тэрэг болсон” гэж байв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

48 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

57 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 6 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 58 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 16 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 42 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 42 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 38 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин