Б.Оргилболд: Аэробик бүх спортын суурь болдог

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Аэробикийн тамирчин Б.Оргилболдыг урьж,  ярилцлаа. 

 

-Тайландын Паттая хотод болсон аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Dance” төрөлд хүрэл медаль хүртсэн. Сэтгэгдэлээсээ хуваалцаахгүй юу?

-Азийн аваргын тэмцээнд Э.Ханд эгчтэй хамт оролцож гуравдугаар байр эзэлсэн. Би тус тэмцээний гурван төрөлд орсон. Манай улсаас 40 гаруй тамирчин оролцсон юм билээ. Тэмцээнд насны ангиллаар 11 орны тамирчид өрсөлдсөн. Шагнал авах мөч үнэхээр сайхан байсан шүү. Таван жилийн өмнө анх Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороод медалиас мултарсан. Тухайн үед “Дараа заавал медаль авна” гэж бодож билээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчид байв? 

-Тайланд, Солонгосын тамирчид байлаа. Тухайлбал, Солонгосоос дэлхийн аваргууд зорьж ирсэн. Тайланд улстай мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн юм. Нэг талаараа нутагт нь тэмцээн болж байгаа болохоор давуу талтай л даа. Тэмцээний үзүүлбэр маань минут гаруй байсан.

-Мэдээж тэмцээний бэлтгэлийг Г.Болортулга багш базаасан байх. Бэлт­гэлдээ хэр хугацаа зарцуулсан бэ?

-Аэробик ганцаарчилсан, хос, гурвал, баг, степ, dance гэсэн төрөлтэй байдаг. Азийн аваргын тэмцээндээ зориулан хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн. Багш маань тэмцээнд хамт явсан. Яг үзүүлбэр үзүүлэхдээ сандралгүй, төвлөрөөрэй гэж захиж байсан. Багшийн хэлсэн урмын үг илүү хичээх шалтгаан болдог. 

-Та багаасаа аэробикээр хичээллэсэн гэсэн. Анх энэ спорттой хэрхэн холбогдсон бэ?

-Би багын их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх биеийн тамирын багшийнхаа гимнастикийн дугуйланд шалгалт өгч тэнцсэн. Тухайн үед хоёрдугаар ангийн сурагч байлаа. Аэоробикээр хичээллээд 10 жил болсон байна. Аэробик бүх спортын суурь болдог. Сунгалт, тэсрэлт, хүч, үсрэлт, авхаалж самбаа, тэвчээр шаарддаг төрөл.

-Арван жилийн хугацаанд ямар амжилтууд гаргаад байна?

-Улсын аваргад долоо, хотын аваргад найман удаа түрүүлсэн. Олон улсад нэг түрүүлж, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын тэмцээн Хятад, Солонгос, Орост зохион байгуулагдаж байлаа. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Шантрах үе бий. Гэмтэж бэртэх ч үе бий.

-Аэробикийн спортоор хичээллэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ямар ч спортоор хичээллэсэн тууштай, сахилга баттай байх нь чухал санагддаг. Аэоробикийн тамирчны хувьд сунгалт, бие халаалт сайн байх хэрэгтэй. Бие халаалт дутуугаас бэртэх эрсдэлтэй. Тухайлбал, бэлтгэл дээрээ сунгалтын дасгал хийлээ гэхэд маргааш нь бие их булардаг. Үүнийг давж гардаг учраас тэвчээр шаарддаг. Мөн багшийн хэлсэн зүйлийг зөвөөр хүлээж авах хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)

 

Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

Өчигдөр 16 цаг 38 мин
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Өчигдөр 12 цаг 25 мин
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

Өчигдөр 12 цаг 15 мин
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

Өчигдөр 12 цаг 09 мин
“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав.

Өчигдөр 06 цаг 00 мин
Даш.Зоригт: Манай нүүрсний экспортыг Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой”, Нарийнсухайт гурав л хийдэг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Өчигдөр 06 цаг 00 мин
Угаартаж нас барсан гэр бүлээс үлдсэн хүү цэргээс ирж мэдээлэл хийлээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө байшинд байсан нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас баржээ.

Уржигдар 18 цаг 09 мин
Ч.Ганзориг: Монгол Улс BINANCE-ийг хааж, шударга өрсөлдөөн тогтоох хэрэгтэй

“Айдакс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Уржигдар 16 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Уржигдар 14 цаг 24 мин
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

Уржигдар 14 цаг 18 мин