Багш тандаа мөргөмүй

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Багш нарын баярын өдөрт

Муу хүнд зургаан гэмшил бий гэх. Эрдэм эс сурваас хэрэглэх цагт гэмшинэ. Эрүүл биеэ эс асарваас эвдэрсний хойно гэмшинэ. Ноён болоод ариун эс явбаас буусны хойно гэмшинэ. Архи ууж муу авирлаваас сэргэсний хойно гэмшинэ. Үйл, үр хоёрын учир, нөгчсөний хойно гэмшинэ гэж Болор эрих сударт бичсэн нь буй. Мөн эртний сударт “Бурхандаа мөргө, багшдаа мөргө, номондоо мөргө” гэсэн мөртүүд байдаг билээ.

Бидний хэнбугайд нь ч Бурхан багш минь хэмээн зүрх сэтгэлдээ шивнэх үе гардаг. Ариун нандин бүхнээ дүйцүүлэх Бурханы нэрэнд хорших, багш хэмээх аугаа хүндэтгэлийн эзэн та бүхэндээ энэ өглөө мөргөмүй.  Орчлон хорвоод мэндлэхэд минь ангир уургаа шимүүлж, ариун цагаан сүүтэйгээ адил хиргүй тунгалаг энэрэл хайрыг зүрх сэтгэлд минь шивсэн ээж минь миний амьд Бурхан багш. Амьдралын хатуу хүтүүд барьц алдалгүй явахыг хар багаас минь өөрөөрөө үлгэрлэн зааж сургасан Ханхөхий уул шиг ханхар аав минь та миний Бурхан багш байсан бөлгөө.

Эрдэм номын их далайд завины сэлүүрийг анх гарт минь бат атгуулж өгсөн, бидний бага ангийн багш эгэл жирийн нэгэн эмэгтэй Ж.Оюун багш тандаа мөргөмүй.

Энэ цаг мөчүүдээс эхлэн авралт Бурхан надад олон сайхан ач ивээлт багш нарыг илгээж, хорвоод хүн болж төрсний жаргалыг эдэлж, гуниг зовлонг гэтэлгэх, эрдэм ухаан, эрч хүчийг хайрласан билээ.

 ...Ерхөг найгасан талаас

 Есөн гаригт хүргэсэн

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Багш та Хүүхэд шуугисан их өргөөний эзэн

Багш та Хүсэл долгилсон ирээдүйн их замын эзэн!... гэж алдарт яруу найрагч Ш.Сүрэнжав гуай нэгэнтээ шүлэглэснийг миний үеийнхэн бүгд цээжээр хэлнэ.

Багш гэдэг эрхэм нэр алдрыг та энэ хэдэн мөртөөр дотроо нэг төсөөлөөд үзээрэй. Багш нарыг би бидний амьдралын хамгийн агуу зууч нь гэж боддог. Охорхон энэ амьдралын утга учир нь эд баялагийг эцэс төгсгөлгүй хураахад биш, эрдэм оюунаа эр чадлаараа тэлэхэд байдгийг багш нар л бидэнд зааж сургаж, тэд л надад номонд мөргөх гэгээн саруул ухааныг мэдрүүлж билээ.

“Миний нутгийг” сэтгэлд зурсан их зохиолч Нацагдорждоо

“Би хаана төрснийг” зүрхэнд мэдрүүлсэн Дорнын их Явуу найрагчдаа

“Уулын үерээр” ухааныг минь тэлсэн ардын зохиолч Түдэв тандаа

“Тэнгэрийн хаяа руу” тэмээгээ өгч жонжуулгасан сэтгүүлч Нямаа гуайдаа

Эх монгол хэлийг тархинд минь шивсэн их эрдэмтэн Ренчин гүүшдээ

Сэгс цагаан Богдоос захиа дайсан “Улаан гэрийн хоригдол” Пүрэвдорж гуайдаа

Сэр сэр салхитай Дорнын талаас “Ерэн баатарыг” алдаршуулсан Сүрэнжав найрагч тандаа энэхүү номоороо дамжуулан Бурханлиг оюунд хүргэгч энэ дэлхийн агуу зууч, Багш та бүхэндээ дорд би дахин дахин сөгдөж мөргөмүй.

Алс хол баруун хязгаар дахь хөдөөгийн бяцхан сууринд өнгөрүүлсэн, жар шахам жилийн тэртээх хүүхэд ахуй насны минь хамгийн жаргалтай мөчүүд, тэнд байсан сумын бяцхан номын санд л өнгөрсөн юм. Тэнд л би Түдэв гуайн ачаар “Хорвоотой танилцаж”, Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужуудын” баатруудтай үерхэж, алдарт Жюль Вернтэй “Усан доогуур хорин мянган бээр аялж” байж билээ. Одоо ч тэндээс олж авсан эрч хүчээрээ, амьдралын атираат замаар ажрахгүй гэлдэрч явна.

Үг бол чихээр дамжин тархинд орж ,улмаар зүрхэнд тусдаг асар хүчит зэмсэг гэвэл хэн ч надтай маргахгүй болов уу. Дайны хэнээтнүүдийн бүтээсэн ямар ч бууны сум ийм хурдаар ийм ончтой, хүчтэй, харвах нь үгүй. Үгээр хүмүүнийг алж болно, амьдруулж бас чадна. Энэ зэмсгийг цаасан дээр буулгаваас ном болж, мөнөөх шидтэн таны нүдээр дамжин, тархинд, бас зүрхэнд шингэх аж.

Номыг төмөр, чулуу, торго, даавуу, цаас юу л бол юун дээр алт, мөнгө, бэхээр урлан хэдэн зуу, мянган жил үе дамжуулан хадгалж ирсний нууц нь чухам энэ ажгуу. Хэдэн жилийн өмны холын Америкад сурахаар явсан охин маань очсон өдрөө утасдаж байна аа. “Аав аа, зөвхөн нэг семестрт хэрэглэх сурах бичгүүдийн үнэ энд 900 доллар гэнээ, пүүх паах гэхэд нь би “Зүгээрээ охин минь, дотор чинь ороод ирэхээрээ наадахаас чинь илүү үнэтэй болно” гэж хэдий түрийвч хоосон ч, түүнийг нэг удаадаа тайвшруулж байсан юм. Номноос бид эрдэм мэдлэгийг ч шүүрдэнэ, эрх чөлөө, аз жаргалыг ч мэдрэнэ.  Ном бол хэзээ ч таны дэргэд нээлттэй байна.

Ийм шидтэнтэй анхнаас нь холбогч нь бидний ачит багш нар. Үг, үсэг сөнөж, хүмүүн төрөлхтөн мөхөөгүй цагт ном гээч нандин эрдэнийн ач холбогдол хэзээ ч буурахгүй шүү. ХААИС-д хориод жил багшлах үедээ ч, хөдөөгийн аль ч хязгаарт очиход тааралдах үе үеийн шавь нартаа ч, одоо хүртэл багшаа хэмээн дуудуулах шиг сайхан хүндэтгэл миний энэ насанд дахиад таарахгүй дээ.

Шотландын гүн ухаантан Томас Карлайлын “Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номонд оршмуй” хэмээх үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсныг би 30-аад жилийн өмнө анх 1996 онд Вашингтонд очихдоо хараад гүнээ биширч билээ. Нээрээ л ном унших цаг нь багасан ихэнхдээ утсаа өдөржин маажин компьютер шагайж, сүнс онгодыг дууддаг удган бөө олширсон өнөө үеийнхэнд мэдүүштэй санууштай үг.

Өнө эртний түүхээрээ шагшигдсан эх оронд маань энд тэндгүй тааралдах хадны бичээс байгаагүй бол их хаад, мэргэдийнхээ захиас сургамжийг өөр хаанаас бид харах вэ? “Монголын Нууц товчоо”, “Ганжуур Данжуур” ном болж мөнхлөгдөлгүй хаа нэгтээ гээгдсэн бол өнөөгийн залуусын Чингис Чингис гэж цээжээ дэлдэн хашгичих нь хэр утга учиртай байх байсан бол? Ном бол бидний агуу багш, түүнийг бүтээгчид нар бол жинхэнэ багш нар болой.

2004-01-31 “Хорвоогоор аялахуй” номноос

 

С.Золзаяа
Багш даа бичих захидал
Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

10 цаг 35 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

11 цаг 19 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

11 цаг 49 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

11 цаг 55 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

12 цаг 6 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

12 цаг 50 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

16 цаг 4 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

16 цаг 12 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

16 цаг 21 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

19 цаг 16 мин