Монголын анхны виртуал сургууль 10 мянган элсэгчтэйгээр хонхоо цохилоо

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАРАНГОО

 

Зуу зуун жилийн зузаан түүхтэй Монгол Улсын боловсролын салбарт түүхэнд бичигдэх анхны “Medle” цахим сургуулийн нээлт боллоо. Мөнгөн хонхны жингэнэх дуугүйгээр хичээлийн шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. “Medle” сургуулийн анхны цахим хонхыг ардын багш доктор, профессор  Д.Бадарч мөн Цахим сургуулийн сурагчдыг төлөөлж МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 10а ангийн сурагч Б. Есүй нар дэлгэцэн дээр байршуулсан “ухаалаг” хонхыг цохилоо. Ингэснээр Монгол Улсын өнцөг булан бүрд Монголын анхны цахим сургууль хичээлээ эхлүүллээ.

Цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн аравдугаар ангийн 10.4 мянган сурагч хамрагдах аж. Цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах юм. Уг сургуулийн нээлтэд Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар болоод салбарын бусад гишүүд цахимаар болон биечлэн оролцлоо. Хувьсаж буй боловсролын салбарын түүчээ болсон чадварлаг багш нарын оролцоо, дэмжлэгтэйгээр, тус салбарын инженер, техник, мэдээллийн технологийн ажилтнуудын судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд ийнхүү "Medle" цахим сургууль виртуал ертөнц дэх ухаалаг хаалгаа нээлээ. Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, ажиллаж, суралцаж буй сургуулийнхаа танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтын төлөвлөлт, хуваарийн дагуу виртуал анги танхимд уулзаж, харилцаа холбооны үүлэн технологи ашиглаж хичээллэхээрээ онцлогтой юм.

Танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүлэх багт багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ЕБС-ийн мэргэшсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан аж.

Улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгуулжээ. Сонголтын дараа бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар coнгocoн хичээлээ судлах боломжгүй байгаа сурагчдын тоог гаргаж, бүлэгт хуваарилж, цахимаар судлах бэлтгэлийг хангасан байна. Цахим сургалт зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг гурван модулиар зохион байгуулжээ. Энэ хүрээнд багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэх, сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж 1200 багшийг хамруулснаас 228 нь цахим сургуульд багшлах шалгуурыг хангасан байна. Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааралтайгаар Монгол Улсын чадварлаг багш нараас суралцаж, өөрийн авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох сонгон судлах хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмших юм. Харин багш нарын хувьд ажлын байрандаа хөгжиж, мэдлэг, ур чадвараа орон даяар түгээх давуу талтай ажиллана.

Нээлтийн үеэр ирсэн зочдын заримынх нь байр суурийг хүргэе.

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Алсын зайнаас дуртай багшаараа сонгосон хичээлээ заалгаж болно

-Зүгээр нэг шинэ сургууль нээгдэж байгаа асуудал биш. Үндэсний хэмжээнд хүүхэд хаана сурдгаас үл хамаарч сонгосон хичээлээ өөрийн дуртай, чадварлаг багшаараа заалгах боломжтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээр цар тахлын аюул нүүрлэсэн хүнд цаг үе болж хичээл, сургуулиа цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнээс болж хичээлийн хоцрогдол их үүссэн ч нөгөө талаасаа багш, сурагчид цахимд суралцаж сурсан нь цахим шилжилт хийх том боломжийг олгосон. Хичээлийг заавал танхимаар уламжлалт аргаар заах биш танхим болон цахимаар сурч, алсын зайнаас дуртай багшаараа сонгосон хичээлээ заалгаж болох боломжийг нээсэн. Энэ нь сурагчдыг хоцролоос салгаж, сонгосон хичээлээ багшийн цаг завыг харалгүй хүссэн үедээ хичээлээ ойлгоход дөхөм болоод байна.

 

Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл: Хилийн чанадад байгаа хүүхдүүд ч хамрагдах боломжтой

-ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй “Улсын сургуулийн сурагчдад” цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор "Medle" цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүллээ. Цаашид арваас арванхоёрдугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд "Монгол хэл, соёлын хөтөлбөр"-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангах зорилготой байгаа.

 

 

Цахим сургуулийн физикийн багш М.Ганбат: Хүүхэд өөрөө хичээвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой

-Багш нарыг цахим хэрэглэгдэхүүн, заах арга барилыг харж шалгаруулж хийж сонгосон. Нийслэл болоод бүх аймаг, сум дүүргийн сурагчдыг хамрууллаа. Физикийн хичээлийг алслагдмал сумын багшгүй хүүхдүүд, төв ч гэсэн багшийн хүрэлцээгүйн улмаас сурагчид хоцрогдолд ордог байсан. Харин одоо энэ үе ард хоцорч хүүхэд бүр сайн багшаар заалгаж буй учир өөрөө хичээвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой болсон.

 

 

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 10а ангийн сурагч Б. Есүй: Цахимаар бизнес судлалын хичээл үзнэ

-Миний хувьд цахимаар бизнес судлалын хичээлийг судлах гэж байна. Манай сургуульд сонгоны нарийвчилсан анги бүрдээгүй учир хичээл нээгдээгүй. Цахим хичээл нь хаана, хэзээ ч үзэж болох эерэг үр дагавартай нь давуу тал болж байгаа. Хүүхдүүд сурахыг хүссэн мэргэжлээрээ сайн багш нартай холбогдож өөрийнхөө хоцрогдлыг арилгах бүрэн боломжтой болсон нь бидэнд маш их таатай байна .

 

Ийнхүү "Medle" цахим сургууль нээгдсэнээр Монгол Улс боловсролын салбар цахим шилжилтээрээ дахин нэг алхам урагшиллаа.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

 

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

3 цаг 51 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

3 цаг 51 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

3 цаг 51 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

14 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин