Цэцэрлэгийн бүртгэлээ баталгаажуулаагүй 12217 хүүхдийн гэрээг цуцална

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар БШУЯ-наас мэдээлэл өглөө.  2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн зарим үр дүнг танилцуулбал,

Нэгдүгээр шатны цэцэрлэгт хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16,196

Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12, 217

Нэгдүгээр шатны хуваариа цуцлуулж, хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлд дахин хүсэлт илгээсэн 3,979 хүүхэд байгаа аж.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд эцэг эхчүүдийн гар утсанд мессэж очих юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар шатны цэцэрлэгийн баталгаажуулалт, хуваарилалтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажлыг есдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан.  Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг хэлсэн юм.  Цахим бүртгэлийн хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлсэн. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учраас 2,263 хүүхэд хувийн цэцэрлэгт оржээ. Эдгээр 2,000 гаруй хүүхдэд тухайн бүртгэгдсэн цэцэрлэгийн баталгаажилт хийгдсэн талаар мессэж өнөөдрөөс эцэг эхчүүдийн утсанд очих юм байна. Одоогоор 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр аль болох төрийн өмчийн цэцэрлэгүүдийн боломж, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

4 цаг 47 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

4 цаг 47 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

4 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

19 цаг 16 мин
Э.Цэндбаатар: Эх орондоо тулаанаа хийж байгаа болохоор заавал ялна

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн аваргын

20 цаг 1 мин
Намрын чуулган баасан гарагт завсарлана

Намрын чуулган баасан гарагт завсарлана

21 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хууль батлагдвал таван хувийн татвар төлж, хоёр хувиа буцааж авдаг болно

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хууль батлагдвал таван хувийн татвар төлж, хоёр хувиа буцааж авдаг болно

21 цаг 10 мин
Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ

ГССҮТ: Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгдсэн

22 цаг 14 мин
ЭМЯ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 85.9 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна

ЭМЯ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 85.9 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна

22 цаг 17 мин
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан

Өчигдөр 06 цаг 00 мин