ЕБС-ийн багш нарын талаас илүү хувь нь урамшуулал авах шаардлага хангаагүй

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Нэг багшид ногдох сурагчийн тоо хэт ихээс үүдэн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачаалал их байдаг. Гэвч тэдний авч байгаа цалин нь хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангадаггүй талаар олон жилийн турш ярьсан ч ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Энэ нь олон чадварлаг багш нарыг мэргэжлээ солих эсвэл гадаадыг зорих гэсэн сонголт руу хөтөлдөг нь гашуун үнэн. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын цалинг системтэйгээр нэмэх нэгэн оновчтой шийдвэрийг гаргасан тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Тухайлбал, тус яамнаас 30 мянга орчим багшийн гүйцэтгэлийн үнэлгээний томоохон хэмжээний судалгааг хийжээ. Тус үнэлгээгээр багш нарыг ур чадвараар нь зургаан түвшинд хувааж, түвшин тус бүрээс хамааран цалинг нь 10-25 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

 

Багш нарын 40 хувь нь ур чадварын нэмэгдэл авна

 

Ерөнхий боловсролын сургуульд нийт 35 мянга гаруй багш ажилладаг. Тэднээс  төрийн өмчийн 655 сургуульд багшилж байгаа үндсэн багш нарыг үнэлгээнд хамруулжээ. Ийн ур чадвар, үнэлгээгээр нь жагсаан хамгийн сайн багш илүү урамшуулал авах тогтолцоог нэвтрүүлснээр сургалтын чанар сайжирна хэмээн салбар яам үзжээ. Багш нарыг зургаан түвшинд ангилсан байна. Үүнд нэгдүгээр ангилалд багтсан буюу хамгийн өндөр оноог авсан багш 25 хувийн нэмэгдэл, хоёрдугаар ангилал 20 хувийн нэмэгдэл, гуравдугаар ангилал 15 хувийн нэмэгдэл, дөрөвдүгээр ангилалд 10 хувийн нэмэгдэл урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Харин тав, зургаадугаар түвшний ангилал буюу ур чадварын хувьд доогуур үнэлэгдсэн багш нарт урамшуулал олгохгүй. Гэхдээ цалингаас нь мөн хасахгүй юм байна. Харин дараагийн хичээлийн жилд ахиц дэвшил гарсан байвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой аж. Ингэснээр өмнө нь нийт багш нарын 15 хүрэхгүй хувь нь ур чадварын нэмэгдлийг авдаг байсан бол дээрх тогтолцоог нэвтрүүлснээр багш нарын 40 орчим хувь нь нэмэгдэл цалин авахаар боллоо.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгож чадаж байгаа эсэхийг дүгнэх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог анх удаа бий болголоо. Ингэснээр Монгол Улсын боловсролын салбарт томоохон шинэчлэлийг эхлүүлсэн өдөр тохиож байна. Хот, хөдөө, хотын захын дүүрэг болон төвийн сургуулиудын боловсролын ялгааны тухай бид байнга ярьдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжийн сургалтыг хоёр болгох, сургуулиудаа өргөтгөх гэсэн хүртээмжийн асуудалд анхаарчээ. Тиймээс боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжүүлтээр санхүүжих тогтолцоо руу нэг алхах, боловсролын салбарын шинэчлэлийн 2023 оны төсвийг баталсан. Цар тахлын улмаас  сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь нэгдүгээрт багшийн чадварыг сайжруулж, хоцрогдлыг нь арилгах юм. Хоёрдугаарт, төсвийн шинэчлэл хийж гүйцэтгэлийн үнэлгээг хийх, гуравдугаарт, багшийн ажлыг үнэлэх журмыг өөрчлөх байв.Шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшууллыг өнгөрсөн жилүүдэд багш нар авч ирлээ. Харин хамгийн сайн гүйцэтгэлтэй багш хамгийн их урамшууллыг авах тогтолцоо руу энэ сарын 1-нээс шилжлээ” гэсэн юм.

Нийт багшийн 947 нь нэгдүгээр түвшинд багтсан буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаар түвшинд 2982 багш, гуравдугаар түвшинд 3351 багш, дөрөвдүгээр түвшинд 5016 багш, тав, зургадугаар түвшинд 16 мянган багш багтжээ. Тодруулбал, үнэлгээнд хамрагдсан багш нарын 54 хувь нь урамшуулалд хамрагдахаар хэмжээний ур чадвар, гүйцэтгэлгүй байна.

Багш нарын ур чадварыг үнэлэхдээ суралцагчдад боловсрол олгох үйл ажиллагааны ахиц, үр дүн буюу сурлагын амжилт, суралцагчийн хөгжил буюу суралцагчидтайгаа хэрхэн харилцсан, ажлын байран дээрээ өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн багшийн хөгжил, сургуулийн болон бусад үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр буюу эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хэрхэн харилцсан гэсэн дөрвөн шалгуураар эрэмбэлжээ.Ингэхдээ сурагчдын сурлагын амжилт буюу сургалтын чанарт хамгийн өндөр оноог өгчээ. Эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн менежер, захирал, сургуулийн захиргаа, сурагчид, нийгмийн ажилтан, багш гэсэн 1.3 сая гаруй хүн үнэлгээнд оролцсон байна. Мөн нийслэлийн багшийг нийслэлтэй, аймгийн багшийг аймагтай, сумын багшийг сумтай, мэргэжил мэргэжлээр нь харьцуулан үнэлжээ. Тухайлбал, сумын бага ангийн багшийг сумын бага ангийн багштай дүйцүүлэн ур чадварыг нь үнэлсэн байна.

Багш нарын ур чадварыг дөрвөн шалгуур 13 үзүүлэлтээр хэмжихдээ сурагчдаас бичгээр шалгалт авчээ. Сурагчид багш нарыгаа улсын хэмжээнд 100 оноос 70.8 оноогоор, эцэг эхчүүд 80.6 оноогоор үнэлсэн байна. Улсын хэмжээний багш нарын үнэлгээний дундаж 72 хувьтай байгааг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат танилцуулсан юм. Дашрамд дурдахад улсын ЕБС-д доктор цолтой есөн багш байдаг. Эдгээрийн долоо нь 15-аас дээш жил, хоёр нь 5-10 жил ажиллажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

3 цаг 36 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

3 цаг 36 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

3 цаг 36 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

14 цаг 41 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин