МУИС-тай нэгтгэх яамны шийдвэрийг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль эсэргүүцэв

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож, хаана гэж мэдэгдсэн. Тэгвэл эдгээр дээд сургуулийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, өөр сургуулиудтай нэгдсэн байна.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Тус сургуулийн багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээсэн бөгөөд оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцах боломжтойг албаныхан хэлж буй. 

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Газарчин” дээд сургууль үйл ажиллагаагаа зогсоосон байна. Харин байгаль орчны гэх тодотголтой “Эко Ази” дээд сургууль “Шинээр оюутан элсүүлж байгаа бөгөөд Улаанбаатар эрдэм их сургуулийн бүрэлдэхүүн сургууль учраас үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа” гэв.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрладаг “Далай ван” коллеж болон “Түшээ” дээд сургууль нь Идэр их сургуультай нэгдсэн. Тодруулбал, “Далай ван” коллежийг “Идэр” их сургуулийн салбар сургууль болгон нэгтгэх салбарын сайдын тушаал 2022 оны тавдугаар сарын 19-нд гарсан бол “Түшээ” дээд сургуулийг нэгтгэх тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарчээ.

Харин БШУ-ны сайдын тушаалаар Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэх шийдвэр гарсан. Гэвч Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль энэ шийдвэрийг эсэргүүцэж БШУЯ-г шүүхэд өгсөн юм. Энэ талаар болон сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх талаар тус сургуулиас тодруулахад “Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бусад асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Зочин
Угаасаа техникум байсан сургуулийг МУИС-тай нэгтгэнэ гэдэг тэнэг хэрэг шүү дээ. Сургалтын түвшиний ялгаа асар их байдаг. 2010 онд нэг удаа нэгтгэсэн ш дээ. Тэгээд багш нар нь ч тэр сургуулиас ирсэн оюутнууд нь ч гэсэн маш их ялгаатай байсан тэгээд л буцаагаад салгасан. Энэ сайд ер нь ямар судалгаа хийж ийм шийдвэр гаргасан юм бол доо
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

1 цаг 3 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

3 цаг 58 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

8 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

8 цаг 46 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин