Д.Амарбаясгалан: Стандарт гажуудуулсан бол хэдэн ч тэрбумын хөрөнгө оруулсан хариуцлага хүлээлгэнэ

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шадар сайд С.Амарсайхан Стандарт хэмжил зүйн газар, ШӨХТГ-ын удирдлагуудад байгууллагынхаа стратеги, үйл ажиллагааны зорилгыг шинээр тодорхойлох, бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох хугацаатай үүрэг өгөв

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, тэр дундаа Төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт хэмжил зүйн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудтай уулзлаа.

Манай улс 2000 оноос өмнө 2000 орчим стандарттай байсан бол өнөөдрийн байдлаар 6518 стандарт мөрдөгдөж байна. Үүний 744 нь эрүүл мэндийн салбарынх бол 655 нь барилга, 645 нь хүнсний салбарт хамааралтай. Харин 2805 нь Олон улсын стандартыг нутагшуулсан байдаг талаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн хэллээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг 2005 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр байгуулж байсан бөгөөд одоогийн байдлаар есөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд зарим хяналт шалгалтыг хийсэн ч чиг үүргийнхээ хүрээнд хариуцлага тооцох эрх байдаггүй зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг байгаа талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлсэн юм. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бид Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцсэн, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлсэн төр байхын тулд хамгийн түрүүнд дэлхийн стандартад нийцсэн стандартыг баталж, мөрдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Иймийн тулд  стандартаас гажууд зүйл хийсэн тохиолдолд хэдэн ч тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байсан ч хуулийн хариуцлагаа хүлээдэг чадвартай байх хариуцлагатай тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна. Жишээлбэл, манай улсад баригдаж байгаа барилга хэдхэн жилийн настай, бусад орны барилга хэдэн зуун жилийн настай байдаг шалтгааныг одооноос засаж, өөрчлөх нь чухал” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан хурлын төгсгөлд тус байгууллагуудын удирдлагуудад байгууллагынхаа стратеги үйл ажиллагааны зорилгыг өөрчилж, шинээр тодорхойлох, бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, салбарын уялдаа холбоог хангах, хүний нөөцийг бэхжүүлэх асуудлын хүрээнд санал, санаачлага гаргаж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болгов.

Эх сурвалж: www.polit.mn

Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

1 цаг 1 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

3 цаг 56 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

8 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

8 цаг 44 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин