Ц.Цогтбаатар спортын наадмын бамбарыг асаалаа

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Дэмбэрэлням

Монголын бүх ард түмний спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов. Нээлтийн ёслолын үеэр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, “Токио-2020” олимпын оролцогч, буудлагын ОУХМ Ц.Анударь, ширээний теннисээр олимпын наадамд анхлан оролцсон Б.Болор-Эрдэнэ болон марафонч Ц.Бямбажав нар төрийн далбааг заллаа. Мөн “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар наадмын бамбарыг асааж, дэлхийн аварга М.Анхцэцэг тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм. Бүх ард түмний спортын XV наадам гурван үе шаттайгаар, спортын 26 төрлөөр зохиогдсон. Үүнээс олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Энэ наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 8-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын тогтоолын дагуу шагнаж урамшуулах юм.  

Наадам анх 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүх ард түмний спартакиад нэрийн дор зохиогдож байв. Анхны спартакиадын нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй. 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр спартакиадад 300 гаруй мянган хүн хамрагдаж байжээ.

Бүх ард түмний спартакиад жил бүр зохиогддог байсан ч 1961 оноос хойш дөрвөн жил тутам явуулах тогтолцоонд шилжсэн. Улмаар 2008 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам гэсэн нэртэйгээр өвөл, зуны спортын төрлүүдээр дөрвөн жил тутам зохион байгуулах болсон билээ

 

Эх сурвалж : www.polit.mn

Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

48 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

3 цаг 43 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

8 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

8 цаг 31 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин