Цэцэрлэгийн хүүхдийн тоо 60 мянга, сургуулийнх 40 мянгаар нэмэгдэв

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлыг “ор тас” мартсан жилийн анхны хичээлийн жил өнөөдөр эхэллээ. COVID-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2020, 2021 онд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулаагүй. Үүнээс гадна сурагчид анги танхимдаа маск зүүж, цахим, танхим хосолсон хэлбэрээр өнгөрсөн жилүүдэд хичээллэсэн. Харин энэ жилийн тухайд ямар нэгэн хориг, хязгаарлалт байхгүйгээрээ онцлог. Багш, сурагч, эцэг эхчүүдийн тухайд ч санаа зовох зүйл бага, сэтгэл тэнэгээр хичээлийн шинэ жилийг угтлаа. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд ерөнхийлөгч суралцагчдад зориулан хичээл заадаг уламжлалтай.  Үүний дагуу ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнөөдөр Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг сурагчдад тайлбарлана. Үндэсний их баяр наадмаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг ерөнхийлөгч гаргасан билээ. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Чингис хаан ба Монголын их амар амгалан" сэдвээр хичээл заах юм байна. Ийн энэ хичээлийн жилийн онцлог статистик мэдээллийг уншигчдадаа хүргэе.

 

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл  энэ сарын 10-нд эхэлнэ

Жил бүрийн намар хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт оруулдаг асуудал сөхөгдөж, хүүхдүүдийг хэрхэн ялгаварлаж байгаа тухай шүүмжлэл, эцэг эхчүүдийн бухимдал ихэсдэг. Харин энэ жил ийм байдал үүссэнгүй. Цэцэрлэгт бүртгүүлсэн бүх хүүхдийг хамруулахаар болсонд нийгэм даяараа салбарын сайдад алга ташлаа. Учир нь цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар буюу И-Монголиагаар хийсэн. Ингэснээр аль нэг цэцэрлэгийн гадаа олон өдөр дугаарлан зогсдог, сугалаанд багтах эсэх аз ёндоогоо үздэг нөхцөл байдал үүссэнгүй. Тухайлбал, нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд “E-Mongolia” цахим системээр 111 мянга гаруй хүүхэд, уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Улаанбаатарт өнгөрсөн хичээлийн жилд 83 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байв. Үүнээс харвал өнгөрсөн жил гэртээ үлдсэн 60 мянга орчим хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдахаар болоод байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 60 мянга орчим хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт элсүүлэхийн тулд үндсэн 124244 барилга дээр,  түрээсийн 14133 байр, байгууллагын 2527 цэцэрлэгийг нэмжээ. Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орсон бол үлдсэн 30 хув нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.

Цахим бүртгэлийн тухайд нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан асуудал үүссэн. Энэ тохиолдолд хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой юм байна. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах аж. Нийслэлийн цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл  энэ сарын 10-нд эхэлнэ. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэгийн гуравдугаар шатны бүртгэл аравдугаар сарын 03-нд эхэлнэ.

Харин ерөнхий боловсролын сургуульд өнгөрсөн жил 712 мянга, энэ жил 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүн гарсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байгааг салбар яамнаас мэдэгдсэн юм. Эдгээрээс нэгдүгээр ангид 78 мянга гаруй сурагч элслээ.

 Өнөөдрийн байдлаар манай улсад 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байгааг БШУ-ы сайд онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)

 

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

10 цаг 49 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

11 цаг 34 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

12 цаг 4 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

12 цаг 10 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

12 цаг 20 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

13 цаг 4 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

16 цаг 18 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

16 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

16 цаг 35 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

19 цаг 30 мин