Цэцэрлэгийн түрээсийн байрууд “бүтэх”-ээ больж эхэлжээ

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийсэн нь эцэг, эхчүүдийн ажлыг хөнгөвчилсөн ч хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн байрны хүрэлцээнээс эхлээд асуудал үүсэж эхэлжээ. Мөн хувийн цэцэрлэгт хуваарилагдсан хүүхдүүд зөрүү төлбөр төлөх нь хүндрэлтэй байгааг иргэд хэлж байна. Тэгвэл БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатныхыг нь удахгүй нээнэ. Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй байгаа. Боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140904 гэж гарсан. E-Mongolia системээр 111542 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаар бүртгүүлсэн. Гэвч зарим хороонд хэт өндөр ачаалал үүсэж байна. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон зэрэг байршилд цэцэрлэгийн насны 3000 хүүхэд, төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн зургаан цэцэрлэг бий бөгөөд нэмээд 2-3 түрээсийн байр шийдчихсэн. Нэг бүлэг дүүргэлтийн тоог 40-өөр тооцсон ч ачаалал үүсэж байгаа. Иймд нэмэлтээр түрээсийн байр хайж байгаа. Мөн Офицеруудын ордон, СХД-ийн 27, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 15, 18, 21 дүгээр хороо буюу Яармагийн гүүрний цаад хэсэг, Хүннү, Рапид хороолол зэрэг байршил болон Хангай хотхон орчимд хэт өндөр ачаалал үүсэж, салбар бүлэг байгуулсан ч асуудал үүсэж байгааг зохицуулахаар нэмэлт тохируулга хийнэ. Үүнээс гадна түрээслэхээр тохирсон байршлуудад зарим хүн тохирооноосоо буцах асуудал гарсан. Ачаалал ихтэй зарим хороодод төлөвлөсөн түрээсийн байр бүтээгүй зэрэг асуудлаас үүдэн есдүгээр сард ачаалал нэмэгдэж аравдугаар сард бууруулах зохицуулалт хийж ажиллана" гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор иргэд хуурамч шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна. Тухайлбал, 21 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт 600 орчим зургаан настан байна гэж төлөвлөсөн ч шилжилт хөдөлгөөний улмаас  900 давсан. Мөн 84 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн хоёр хороонд өдөрт дунджаар 10-15 шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Монгол гуравдугаар сургуульд өдөрт 70 гаруй хүүхэд нэмэгдэж байгаа бол 250 хүүхэд нэгдүгээр ангид нь элсэнэ гэж тооцон бэлтгэлээ хангасан 18 дугаар сургуульд 412 хүүхэд элсэхээр байгааг салбарын яамнаас хэллээ. Энэ мэтчилэн хуурамч шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаа учраас хянан шалгахаас аргагүй болсон байна. 

Цэцэрлэгийн хувьсах зардалтай холбоотойгоор БЕГ-ын дарга Т.Ням-Очир “ Ачаалал өндөр байршлуудад хамран сургах тойргийн хүүхэд сургаж байгаа бүх цэцэрлэгт шинэ, хуучин гэж ялгахгүйгээр хувьсах зардал өгнө. Хувийн цэцэрлэг  менежментээ хийгээд, эцэг, эхчүүддээ тайлбарлаад зохицуулалт хийгээд явахад бид болно, болохгүй гэхгүй. Үнэхээр сайн менежмент хийчихсэн ажиллаж байгаа цэцэрлэгүүд дээр ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Дийлэнх хувийн цэцэрлэг төрийн дэмжлэг авч байгаа болохоор хамтарч ажиллана гэдгээ хэлж байгаа. Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нэмэгдүүлж, хоолны мөнгө өгч байгаа учраас хувийн цэцэрлэгүүд уян хатан хандаж, хамтарч ажиллана гэдгийг албан ёсоор хэлье. Нэг айлын 4952 хүүхэд бий. Дийлэнх нь нэг дор хуваарилагдсан. Цөөн тооны хүүхэд салж хуваарилагдсан. Үүнийг тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс дээр шийдвэрлэхээр тооцож байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)

 

Сүмтэй Бударын чулуут Өвөрмонголын тал нутгаар

Замын тухай нэг иймэрхүү яриа хөөрөө өрнүүлсээр бидний хэдэн сэтгүүлч, зохиолч өнгөрсөн аравдугаар

18 цаг 6 мин
"Ган үзэг-2024" оны тэргүүн наадмын шилдгүүд тодорлоо

МСНЭ-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр

18 цаг 6 мин
Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр тохиолоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өчигдөр тохиолоо.

18 цаг 6 мин
ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

Уржигдар 12 цаг 32 мин
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Уржигдар 12 цаг 28 мин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

2024-12-28
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

2024-12-27
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

2024-12-27
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

2024-12-27
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

2024-12-27