Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэмжив

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулган өчигдөр үдээс хойш хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.  Чуулганы нэгдсэн хурал­даа­ны үеэр  гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Би Үндсэн хуулийн Цэцийг гэмт хэрэг хийчихлээ гэж үзээд байна. Энэ гэмт хэргийн захиалгыг хэн өгөв.  Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна вэ. Захиалагч нь хэн юм бэ.   Энэ нь цаашаа үргэлжлээд, төгс төгөлдөр болох гээд байна. УИХ үүнийг шалгуулах ёстой юм биш үү.  Хэрэв та нар шалгуулахгүй бол ард түмнээс мандат аваад энд сууж байгаа хүний хувьд би шалгуулъя. Үндсэн хуулийг хулгайлах, засварлах эрхгүй, манах этгээдүүд нь хүртэл хулгай хийдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь үүнийг хийгээгүй гэж бодож байна. Энийг цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэгэн хүмүүс ч байж мэднэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ганбат гишүүн ээ, бид улстөрийн онол, практикийн хэцүү асуудалтай тулчихаад байгаа юм. Ганцхан Монголд байгаа юм биш. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульдаа нийцэж байна уу гэдгийг Үндсэн хуулийн Цэц нь хянаж байх ёстой юм уу, үгүй юү гэсэн том асуудлыг бид яриад байна. 1999 онд процессын талаас нь хянаад явсан, дараа нь агуулгын талаас нь хянаж болох юм байна гээд шийдвэр гаргасан. Түүнийгээ хоёр магадлал гаргаад, хүчингүй болгочихсон. Одоо Цэц магадлалаа хүчингүй болгоод, агуулга талаас нь хянаж болох юм байна гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Цэц үндэслэл дээрээ бичсэн. Өөрсдөө ч бодоод олчихсон юм биш. Гэхдээ энэ маш аюултай. Хэдэн жилийн өмнө Колумбад Ерөнхийлөгч нь парламентаа шахаж байгаад хоёр удаа дахин сонгогдож болно гэсэн заалтыг Үндсэн хуульдаа оруулаад, Ерөнхийлөгч гурван удаа сонгогдож болно оруулсан байна. Түүнийг Дээд шүүх нь "Үгүй ээ, та Үндсэн хуулийн суурь бүтцэд өөрчлөлт оруулсан учраас үүнийг хүчингүйд тооцлоо гээд хасчихаж байгаа юм. Энэ хоёр сонголтын алийг нь бид хийх вэ гэдэг дээр тулчихаад байна. Давхар дээлтэй болно, болохгүйгээ нэгмөр шийдээд, дахиж хөндөхгүй болгохоор цаашаа явмаар байна.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг УИХ дээр авчирч шүүе гэж ярьж байна. Дээд шүүхийн 25 гишүүн та нарт таалагдахгүй шийдвэр гаргавал бас авчирч шүүх юм уу? Энэ асуудал чинь хэрээс хэтэрч байна. Энэ дан, давхар дээлийн асуудал Монголын парламентыг, Монголын төрийг 30 жил гацаасан, 30 жилийн хөзөр тоглолт байсан. Энэ дан, давхар дээлийн асуудал биш ээ. Энэ бол парламентын төлөвшлийн асуудал, хүчтэй Ерөнхий сайд байх зарчим, томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабинетыг өөрөө сонгох зарчмыг л зөв байдалд оруулах хууль дээдлэх зарчим дээрээ Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргасан. Үүнийг УИХ өнөөдөр хэлэлцэх ёсгүй. Хүлээж аваад, дараагийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ж.Мөнхбат аа, та хэд Сүхбаатарын талбайд үстэй дээл өмсөөд баахан дүвчигнэсний чинь гор ингэж гарч байна. Юмыг битгий ингэж туйлшруулж бай. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад юу ч хариулж чадахгүй. Тэгээд байнгын хорооны дарга царайлаад. Монгол Улсын Үндсэн хуулиар оролдож болохгүй. Ийм жишиг хэрхэвч тогтоож болохгүй. Хамгийн хатуу муу юм хийх гэж байна. Би дахиад хүсэлтээ хэлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа яриад завсарлага ав. Үндсэн хуулиа, эх орноо ингэж самарч болохгүй. Завсарлага аваад дахиад нэг ярилц.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Норовын Алтанхуяг та Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс хууль гэж юу юм,  баримтлах шаардлагагүй гэдэг мэдэгдэл хийж байсан. Би Үндсэн хуулийг барьж үг хэлж байна. Давхар дээлийг хязгаарлах ёстой гэж ярьж, жагсаал хийж байсан хүний нэг нь би. Үүний үр дүнд танай Засгийн газар огцорч байсан нь үнэн, давхар дээлийг дөрөв гэж тогтоож байсан нь үнэн. Танд гэж хэлэхэд хуулийн дээгүүр гишгээд гардаг гэдэг агуулгатай үг хэлж байсан. Одоо ойлгож ухаардаг болсон юм байна,  Баяр хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дээр Үндсэн хуулийн Цэцийн онцгой бүрэн эрхийг хуульчилсан. Энэ хүрээнд гаргасан шийдвэрийг УИХ хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн, улс төрийн томоохон үр дагавар гардаг учраас тодорхой хүрээг нь зааж өгөх ёстой. Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус байж, урт хугацаанд томилогддог байх ёстой. Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүхийн дайтай авч үзэж, мэргэшсэн, урт хугацаанд томилдог байх ёстой. Өнөөдөр оруулж буй заалтуудыг дэмжиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 163 (6895)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

29 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

29 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

29 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

29 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

29 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

29 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 43 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 3 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 10 мин