Цахилгааны төлбөрт ханшийн зөрүүнээс 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Хил гаалийн нөхцөл байдал болон цахилгааны үнийн тарифтай холбоотойгоор эрчим хүчний салбарын бэлтгэл ажил удаашралтай байна. Өвлийн сар хаяанд ирж буй энэ үед яамд өвөлдөө бэлэн үү. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.  Тэрбээр “Эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд вөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл дунджаар 68.4 хувьтай байна.  Үлдсэн  хугацаанд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахаар ажиллаж байна. 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд цахилгааны үнэ тарифт өөрчлөлт оруулахгүйгээр тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байна.  Мөн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байна. БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй байгаа нь засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Оросын холбооны улс болон Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Европын улс орнууд  ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монгол банкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс өдийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд  6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Түүнчлэн эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол  уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсэхээр байна” гэлээ. Тиймээс гадаад улсаас импортоор худалдан авах сэлбэг материал, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг яаралтай зохион байгуулахаас гадна  валютын зөрүүнээс үүсэж буй 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс монгол” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-иудаас гаргах талаар тодорхой санал гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

39 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

39 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

39 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

39 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

39 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

39 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 54 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 14 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 18 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 21 мин