Ш.Түвдэндорж: АН залуучууддаа боломж олгож байна

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга, УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-АН-ын  Их хурал хуралдаж,  тодорхой шийдвэрүүд гаргалаа.  Мөн энэ Их хурлаас таныг намын дэд даргаар томилсон байна.   АН-ын нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Манай намын Их хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хуралдаж, түр завсарлаад байв.    Тэгвэл энэ сарын 18-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Юуны өмнө олон нийтийн анхаарлын төвд байгаа АН-ын дотоодын хагарал, үл ойлголцлыг арилгахад чиглэсэн бодитой шийдвэрүүд гарсан гэж ойлгож болно.  Бие биеэ харилцан хүлээн зөвшөөрөхгүй байгаа одоогийн төвөгтэй байдлаас гарахын тулд АН-ын дарга Х.Баттулгын зүгээс хэдийгээр намын гишүүдийн дийлэнх олонхийн санал авч сонгогдсон боловч намын нэгдэл нягтралын төлөө  нэрээ хойш татсан.  Эвлэрлийн орон зай үүсгэхийн тулд, мөн ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт доройтон буй энэ үед АН хоорондоо хэмлэлдэн суух биш нэгдэн нягтарч тэмцэл өрнүүлэх нь чухал байгааг ухамсарлаж, ирээдүй болсон залуучуудыг шийдвэр гаргах тэргүүн эгнээнд гаргаж ирсэн үйл явдал боллоо.

-Та Тэргүүн дэд даргын тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Одоо хаа газар улс орныхоо ирээдүйд зовнисон, өөрчлөлтийг хүссэн залуучууд эрхээ авч үйл ажиллагаагаа явуулах түүхэн шаардлага тулгарч байна. Тийм учраас намын Их хурлаас шинээр намын тэргүүн дэд даргыг томилж намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу намын даргын эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр  Улсын Дээд шүүхэд хандаж байгаа юм.

-Ер нь залуучууддаа зай тавьж өгсөнгүй гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд нэлээд өрнөх шиг болсон. Залуучуудаараа намаа удирдуулахаар шийдсэн юм биз дээ?

-Манай намын залуучуудад одоо өргөн боломж нээгдлээ. Мэтгэлцээд байгаа хоёр талын нэг талын удирдлагад нь залуучууд олноороо гарч ирлээ. Одоо нөгөө талаас ямар алхам хийгдэх нь вэ гэдгийг нам даяараа харах л үлдлээ.

-Намын Их хурлаас намын удирдлагын бүрэлдэхүүнийг сонгосон анхны тохиолдол болов уу?

-Намын Үндсэн дүрмийн 5.12.4.11 дүгээр заалтаар Их хурал нь намын бүхий л асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргах  гэсэн эрхтэй байдаг тул хэн нэгэн даргын нэр оруулснаар биш Их хурал өөрөө хууль дүрмийн дагуу дэд дарга нар ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон нь онцлог үйл явдал боллоо. Өнөөдрийг хүртэл аль аль талдаа дэд дарга, ЕНБД гэж нэрлэгдээд  байгаа хүмүүсийг олон нийт нэг нэр хоёр хоч мэтээр ярьж хүлээн зөвшөөрдөггүй байсан.   Нэг талын намын даргыг Дээд шүүхээс бүртгээгүй байгаа, нөгөө талын намын дарга гэгч нь сонгуулийн үр дүнгээр огцорчихсон Дээд шүүхийн бүртгэлээс хасагдсан байдалтай байхад эдгээр хүмүүсээс нэр оруулж ҮБХ-оор батлуулсан намын аль ч дэд дарга ЕНБД-ыг хууль ёсных биш гэж үздэг.  Харин энэ Их хурлаас эхлээд Улс төрийн намын тухай хууль, Намын үндсэн дүрэм,  бусад журмаар жинхэнэ томилогдсон намын удирдлагатай болж байгаа юм.

-Их хурлаар намын удирдлагын бүрэлдэхүүнийг солихоос өөр ямар асуудал шийдэв?

-Намын Ерөнхий нарын бичгийн даргад АН-ын зөвшилцлийн ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Үүгээр сонирхогч аль ч талууд оролцон намынхаа цаашдын хувь заяаг зохицуулах тоглоомын дүрмээ тогтоон,  намаа нэгтгэн, өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ард түмэндээ ээлтэй төр засгийг олон нийтийн итгэл дээр тулгуурлан  төвхнүүлэх ажилдаа ханцуй шамлан орох боломж нээгдэх болов уу гэж харж байна даа.

-Намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?

-Намын эвлэрэл зөвшилцлийн асуудал яригдаж, урагшлах юм бол цаашдаа намын бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, санхүүжилт, гишүүдийн эрх үүрэг хариуцлагыг зохицуулах гол бичиг баримт болсон намын дүрэм журмуудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.  Одоо Үндсэн дүрэмд байгаа Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлд намын амьдралтай уялдуулан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулан Их хурлаар оруулан батлуулахыг үүрэг болгосон Их хурлын шийдвэр гарсан байгаа. Түүнчлэн намын одоогийн  Үндсэн дүрмийн хүрээнд олон жил яригдсан намын лого, тугны загварыг намын бэлгэдэл, ялалт, амжилт гэдэг талаас нь бодолцон өөрчлөхөөр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

42 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

42 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

42 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

42 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

42 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

42 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 56 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 21 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 23 мин