С.САРУУЛ
БШУЯ-наас E-Mongolia академитай хамтран нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ.
БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна.Шинэ хичээлийн жилд 78,345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан. Урьдчилж хуваарилагдсан хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу баталгаажуулах ажил наймдугаар сарын 19-25-нд болно. Харин 26-30-нд хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги бүлэгт хуваарилж, эцэг, эхэд нь хариу мэдээлнэ" гэлээ
Эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн бүртгэл хийхэд систем гацах, хүлээгдэх асуудал бий. Бүртгэлийн шугам нээсэн өглөө буюу маргааш өглөө 08:00-12:00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Гэхдээ бүртгэл баталгаажаагүй гэх асуудал үүсгэхгүй байгаа. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана.
Эх сурвалж www.polit.mn