С.САРУУЛ
Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) ээлжит бус чуулганыг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ. Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлолоо.
Эх сурвалж: www.polit.mn