Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?

2022-08-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

Цэц өнөөдөр их суудлаар хуралдана. Түүгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг хянан хэлэлцэнэ. 
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2022 оны арваннэгдүгээр сарын 22-нд  Цэцэд гомдол гаргасан. Тэд “...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн. Энэ талаар гишүүд Цэцэд хандсан өдрөө олон нийтэд мэдээлэл өгөхдөө “...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оноос хойших алдаа дутагдлыг засах сайн хууль болсон. Гэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тэр дагуу ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-аас нээлттэй сонсгол хийж томилох нь зөв. Гэвч хуулиар, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахын зэрэгцээ ахлагчийг нь УИХ-аас томилж байгаа юм. Энэ нь шүүхийг улс төрөөс ангид байлгах зарчимтай нийцэхгүй. Олонхын намаас сонгогдсон дарга сонгон шалгаруулах ажлын багийг байгуулж байна. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй болохоос шүүх эрх мэдлийн томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-аас томилогдсон хүмүүс хараат бусаар ажиллах эсэхийг эргэцүүлж үзэх шаардлагатай.


Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуульд Засгийн газрын санал болгосноор шүүхийн бүх төсөв, хөрөнгийг УИХ баталж байна.  Ингэснээр, шүүхийн томилгоо, төсөв хөрөнгийн асуудал нь УИХ, Засгийн газраас хамааралтай болж байгаа тогтолцоог засах шаардлагатай. 
Түүнчлэн Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байх ёстой гэдгийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал харуулж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тогтолцоог хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна” гэж байв.


Тэгвэл өнөөдөр Цэц их суудлаараа гишүүдийн гомдол бодитой эсэхийг нэг мөр тогтоох гэж байна. 
Дээрх агуулгуудыг багтаасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан. Харин 2020 оны тавдугаар сарын 25-ны  морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн. Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “давхар дээл”-ийн талаарх гомдол юм. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39.1-т “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын 2020 оны сонгуулиас хойших Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэйгээр ажиллаж байгаа юм. 


Энэ өөрчлөлтийн давуу тал нь УИХ-ын гишүүд Засгийн газрын ажилд хутгалдаад байдаг нь бага болсон гэдэг. Нөгөө талаас “дан дээл”-тэй сайд нарын ачаа даах чадвар тааруухан гэгдэж,  улс төр нэр хүнд нь сайнгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Ядаж байхад энэ өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарав. Хойд хөршийн оролцоотой дайн дажин ч дэгдлээ. Урд хөрш ч зүгээр байсангүй. Энэ бүгдийг дагасан хямрал нүүрлэв. Тэр хэрээр Засгийн газарт ирж буй ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Гэвч “... “Дан дээл”-тэй сайд нар сайнгүй байна” гэсэн яриа гарах бүрт хаа нэгтээгээс “давхар дээл”-тэй сайд нарыг нэхдэг. Товчхондоо, “давхар дээл”  нь иймэрхүү хүсэл сонирхлууд тойруулсан “алим” болоод байсан юм. 


Харин одоо энэ “давхар дээл”ийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж мэдэхээр боллоо. Мэдээж хэрэг, Цэц хэрхэн шийдэхээс хамаарна. 
Цэцийн шийдвэр “давхар дээл”-ийг бүх сайд нарт зөвшөөрөхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Тоотой суудалд толгой гашилгаж суух гишүүд цөөрнө. 2020 оноос хойш ийм байдалтай явж ирсэн. 


Цэц хэрвээ “...Үндсэн хуулийн зөрчил мөн байна” гэчихвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд байдал эвгүйтнэ. Гишүүн болгон, ялангуяа хоёр сонгогдсон гишүүд засагт орж тамга барих сонирхолтой. Тэдэнд боломж нээгдэнэ гэсэн үг. Гишүүд ч боломжийн хажуугаар алхаад өнгөрөх хүмүүс биш. Наад зах нь “...Хэнийг нь сонгож, хэнийг нь хаях вэ” гэдгээс л улс төрийн дажин үүсгэж, энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газрын “аминд хүрэх” алхам руу гишүүдийг түлхэх магадлалтай. Товчхондоо, тэр шахаанд орно.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “ачаа дааж, гал барьж чаддаггүй” сайд нараа сольчих цаг хугацаа, улс төрийн эрх мэдэл байсан. Хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо хожимдсон. 
Цэцийн хувьд байнга улс төрийн хардлагад байдаг газар. Тэгэхээс ч аргагүй. Томилсон даргадаа “жудаг” үзүүлдэг бичигдээгүй ёс бий. Тиймээс ч тэгж харддаг. Энэ Цэцийн есөн гишүүний дийлэнх нь нөлөө бүхий улстөрчийн шошготой. “Эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Х.Баттулга...” гээд л цувна. Бас Цэцэд хандсан хүмүүс нь АН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд байдаг. 
Тэгэхээр Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах “ах нарын бэлэг” болж ирэхийг үгүйсгэхгүй юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

33 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

33 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 7 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 15 мин