Иргэдийн олонх авлигын асуудалд анхаарах ёстой гэж үзжээ

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Олон нийтийн санал бодлын судалгааг явуулж, өчигдөр үр дүнг танилцууллаа.  Тус судалгааг энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-ны хороонд зохион байгуулж, Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны 2500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулжээ.  Ингэхдээ компьютер,  утсаар  ярилцлага хийх аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна. Судалгаагаар улс оронд тулгамдаж буй тэргүүн асуудал, сонгуулийн тогтолцоо, засгийн газар, улс төрийн нам болон бусад институцүүдийн талаар олон нийтийн санал бодлыг судалснаас гадна авлига, мэдээллийн эх сурвалж, улс төр, нийгмийн үнэт зүйлс болон хувь хүний эрх чөлөөний талаарх иргэдийн байр суурийг тандаж судалжээ. 
Судалгааны үр дүнгээс онцлон танилцуулахад, иргэдийн олонх улс орны эдийн засаг, авлигын асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.  Нэн ялангуяа улс оронд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын талаар асуухад дийлэнх нь эдийн засагтай холбоотой асуудлуудыг нэрлэжээ. Тухайлбал, хамгийн олон дурдагдсан гурван хариултад үнийн өсөлт, амьжиргааны өртөг гэж иргэдийн 58 хувь, ажилгүйдэл гэж 26 хувь, эдийн засгийн бусад ерөнхий асуудлууд гэж 14 хувь нь хариулжээ.  Өнгөрсөн онд  явуулсан санал асуулгад иргэдийн 34 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, цар тахлыг Монголд тулгамдаж буй хамгийн чухал асуудлууд хэмээн нэрлэж байсан бол энэ жилээс эдийн засгийн асуудалд санаа зовниж эхэлжээ. 


Түүнчлэн иргэдийн 74 хувь нь авлигыг маш ноцтой асуудал гэж үзсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх институцүүдэд итгэх итгэл нэн доогуур байгааг судалгааны үр дүнгээс харж болохоор байна.  Иргэдийн 64 хувь нь Авлигатай тэмцэх газар, 66 хувь нь шүүх байгууллага, 62 хувь нь Улсын их хурлын талаар сөрөг хандлагатай байдгаа илэрхийлжээ. 


Мөн төр засгаас  гарч буй шийдвэрүүдэд энгийн иргэд нөлөөлөх боломжтой юу гэх асуултад 80 хувь нь нөлөөлөх боломжгүй хэмээн хариулжээ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Жоанна Као “Монголчууд өнөөгийн эдийн засгийн байдал, авлигатай тэмцэх төр засгийн хүчин чармайлтад сэтгэл дундуур байгааг судалгааны үр дүн тод харуулж байна” гэж тэмдэглээд, “Сонгуульт албан тушаалтнууд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх илүү дорвитой арга хэмжээг түргэн авах шаардлагатай” гэв.  Түүнчлэн,иргэдийн 67 хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар гэж үзсэнийг судалгааны үр дүн онцлов. 


Жоанна Као энэ талаар “Монголын ард иргэдэд тулгамдаж буй асуудал нэлээдгүй бий ч иргэдийн дийлэнх олонх нь ардчилсан засаглалд итгэл хүлээлгэж буй нь олзуурхууштай.   Хариуцлага, ил тод байдал, улс төрийн үйл явц дахь олон талт байдлыг нэмэгдүүлснээр төрөөс улс орны хөгжлийг зөв замд нь чиглүүлэхэд томоохон түлхэц болно” гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

34 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

34 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

34 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

34 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

34 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

34 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 13 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 16 мин