Солонгост хүчтэй аадар орсонтой холбогдуулан Монгол иргэдэд зориулсан мэдэгдэл гаргалаа

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БНСУ-ын Сөүл хотын ойролцоох бүс нутагт сүүлийн 80 жил дэх хамгийн хүчтэй аадар бороо өчигдөр /2022.08.08/ орж аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “ноцтой” түвшинд хүргээд буй.Тэгвэл үүнтэй холбоотой БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд зориулан сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ. Тус мэдэгдэлд "БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэн долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүллээ. Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл бий болоод байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу" гэжээ.

Өмнөд Солонгост Монголын 42 мянга гаруй иргэн байдаг бөгөөд хууль бусаар 10 мянга гаруй хүн байдаг гэх албан бус судалгаа байна. Иймд тус улсад байгаа иргэд үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж яаралтай тусламж хэрэгтэй нөхцөлд Элчин сайдын яаманд хандах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

4 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

4 цаг 30 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

22 цаг 27 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

22 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

22 цаг 49 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

23 цаг 0 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

23 цаг 5 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

23 цаг 9 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

23 цаг 11 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 14 мин