2022.08.09: АТГ-аас шүүхэд шилжүүлсэн хэргүүд

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-аас дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

  1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгч “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  2. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  3. Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “О” нь жолооч “С-д материаллаг хохирол учруулсан гэх;
  4. Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгох шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  5. Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гурвансайхан сумын хэсгийн цагдаа “Э” албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дээл” гэх газарт жонш хууль бусаар орборлох иргэн “П”-ээс хахууль авсан гэх;
  6. Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан “С” нь албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн эрүүгийн 713 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байгаа ажээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

4 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

4 цаг 30 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

22 цаг 27 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

22 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

22 цаг 49 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

23 цаг 0 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

23 цаг 5 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

23 цаг 9 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

23 цаг 11 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 14 мин