НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг төв талбайд угтан авлаа

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зуржээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 1949 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төрсөн.   Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын алба хашиж байсан.

2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын есдэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг гол зорилтоо болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд буюу 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчилсан түүхтэй.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монгол Улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

4 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

4 цаг 17 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

22 цаг 14 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

22 цаг 32 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

22 цаг 36 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

22 цаг 47 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

22 цаг 52 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

22 цаг 56 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

22 цаг 58 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 1 мин