УИХ-ын дарга Г.Занданшатар ФИДЕ-ийн 44 дэх удаагийн шатрын олимпиадад оролцож буй тамирчидтай холбогдож, баяр хүргэлээ

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Дэлхийн шатрын холбооны 44 дэх удаагийн шатрын олимпиад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотод болж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө (2022.08.08) онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ.  12 өрөг тоглох тэмцээний есөн өргийн дараах байдлаар манай эмэгтэй баг 6 хожиж, 1 тэнцээ, 2 хожигдол, 13 оноотой 162 багаас 11 дүгээрт бичигдэж байна.

Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт явна.

3 дугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "айргийн тавд" явна. Т.Мөнхзул маань шатрын их мастерийн болзлоо хангасан байна.

4 дүгээр ширээнд дэд мастер Б.Мөнгөнзул 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ хоёрдугаарт явж байна. Б.Мөнгөнзул үлдсэн хоёр өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байна.

Эмэгтэй баг сүүлийн хоёр өргөө амжилттай тогловол эхний 10-т орж, түүхэн амжилтын эзэн болох юм.

Эрэгтэй баг 9 өргийн дараа 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 10 оноотойгоор 188 багаас 62 дугаарт бичигдэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний шигшээ багийн тамирчидтай холбогдох үеэрээ амжилттай тоглож буй тамирчиддаа болон эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од, баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нарт оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж:www.polit.mn

 

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

3 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

3 цаг 52 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 49 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

22 цаг 7 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

22 цаг 11 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

22 цаг 22 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

22 цаг 27 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

22 цаг 31 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

22 цаг 33 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 36 мин