Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонгожээ

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хаалт боллоо. Энэхүү хуралд 15 орны 155 судлаач Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,

  • “Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд-31 илтгэл
  • “Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд-32 илтгэл
  • “Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд-30 илтгэл
  • “Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд-17 илтгэл
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд-18 илтгэл
  • “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд-27 илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилгыг гаргасан. Түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.

“Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

2 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

4 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

4 цаг 50 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

22 цаг 47 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

23 цаг 4 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

23 цаг 9 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

23 цаг 20 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

23 цаг 24 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

23 цаг 28 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

23 цаг 31 мин