Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийж байна.   Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзалт хийх юм. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөртэй байна.  Мөн Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 11-нд түүний айлчлал өндөрлөх юм.  Ийнхүү манайд анх удаагаа айлчилж байгаа Антонио Гутеррешийн талаарх баримтуудыг онцлон хүргэж байна. 

 

НҮБ-ЫН ЕС ДЭХ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШИЙН ТУХАЙ БАРИМТУУД

Антонио Мануэль де Оливейра Гутерреш нь Ерөнхий Ассамблейгаас 2017-2021 он хүртэл сонгогдсон НҮБ-ын ес дэх ерөнхий нарийн бичгийн дарга юм. Энэ албан тушаалд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу Пан Ги Муны дараа томилогдсон.  Гутерреш өмнө нь 1976-1995 онд Португалийн парламентын гишүүн, 1995-2002 онд Португалийн Ерөнхий сайд,  2002-2005 онд Caixa Geral de Depositos банкны захирлуудын зөвлөлийн зөвлөхөөр ажиллаж байсан.  Мөн тэрбээр 1999-2005 онд Социалист Интернационалын дарга, 2005-2015 он хүртэл НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажилласан туршлагатай улстөрч юм. 

 

АНТОНИО ГУТЕРРЕШИЙН ЗАЛУУ НАС БА БОЛОВСРОЛ 

Тэрбээр 1949 оны дөрөвдүгээр сарын 30-нд Лиссабонд төрсөн. Антонио элит Камойес лицейд суралцаж, 1965 онд амжилттай төгсөж, Википедиа дахь намтарт нь бичсэнээр тус улсын шилдэг сурагчаар шалгарч үндэсний шагнал хүртжээ. Лицейг төгсөөд Антонио Гутерреш технологийн дээд сургуульд элсэн орж, 1965-1971 онд физик, цахилгааны инженерийн чиглэлээр суралцжээ. Энэ хугацаанд тэрбээр католик залуучуудын хөдөлгөөнтэй холбоотой байсан бөгөөд ядуусын хорооллын оршин суугчдад сайн дураараа туслахаар ажиллаж байжээ. Антонио төрөлх португал хэлээсээ гадна франц, испани, англи хэлийг эзэмшсэн гэдэг.  

 

АНТОНИО ГУТЕРРЕШИЙН КАРЬЕР

Антонио Гутерреш 1971 онд дээд сургуулиа төгсөөд туслах профессороор ажиллаж, харилцаа холбооны системийн онол заажээ. 1974 оны дөрөвдүгээр сарын 25-нд Португал улсад зүүн жигүүрт цусгүй цэргийн эргэлт гарч, "Ахмадын хөдөлгөөн" газар доорх армийн байгууллага "Лиш цэцгийн хувьсгал" хийсэн. Энэ нь "Шинэ улс"-ын дэглэмийг түлхэн унагаж, цэргийн шилжилтийн Засгийн газар байгуулахад хүргэсэн. 1976 онд Португалийн ирээдүйн хөгжлийн сонголтын төлөөх идэвхитэй тэмцлийн дараа цэргийнхэн сонгууль явуулж, эрх мэдлийг улс төрийн намуудад шилжүүлж, тус улсад социализм байгуулах нь үндсэн хуулийн заалтаар хязгаарлагдаж, либерал ардчилсан дэглэм тогтоожээ. Дараа нь 1974 онд Антонио Гутерреш улс төрд сонирхолтой болж, Португалийн Социалист намд элсэв. 1976-1992 онд Гутерреш Португалийн парламентад Кастело Бранког төлөөлөн ажиллаж байжээ. Тэрбээр тус улсыг Европын эдийн засгийн нийгэмлэгт элсүүлэх хэлэлцээрт оролцогчдын бүлгийн гишүүн байсан бөгөөд 1991 онд Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Португалийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг байв. 1992-2002 онд Гутерреш Португалийн Социалист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. 1995 онд парламентын сонгуульд түүний нам ялалт байгуулсан. Ерөнхийлөгч Соареш Засгийн газар байгуулахыг Антониод даалгав. Мөн онд Гутерреш Португалийн Засгийн газрыг тэргүүлсэн хэмээн түүхэнд бичигджээ.  

 

ПОРТУГАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

Ерөнхий сайдын албан тушаалынхаа эхэнд Антонио Гутерреш эдийн засгийн тогтвортой өсөлтийн ачаар маш алдартай хэвээр байв. Гэсэн хэдий ч сонгуулийн компанит ажлын үеэр боловсролын салбарт төсвийн зардлыг нэмэгдүүлж, баталгаатай орлогын доод хэмжээг голчлон эдийн засгийн салбарт нэвтрүүлнэ гэсэн амлалтуудыг үл харгалзан түүний засгийн газар Маастрихтийн шалгуурыг хангахын тулд тэнцвэртэй төсвийг баримталсан. 1998 онд Ерөнхий сайд Гутерреш Лиссабон хотноо Васко да Гама Европоос Энэтхэг рүү чиглэсэн далайн замыг нээсний 500 жилийн ойд зориулсан дэлхийн “Экспо-98” үзэсгэлэнг зохион байгуулжээ. Мөн онд үр хөндөлтийн эсрэг хууль тогтоомжийг либералчлах тухай (Гутерреш үр хөндөлтийн эсрэг байр суурийг дэмжсэн тул Социалист нам энэ асуудлаар хоёр хуваагдсан) болон засаг захиргааны шинэчлэлийн тухай хоёр санал асуулга явуулсан.  Гэсэн ч Ерөнхий сайд болон түүний нам ялагдсан юм.  Антонио Гутерреш НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг Зүүн Тиморт оруулахыг дэмжсэн нь 1999 онд Зүүн Тиморыг бие даан шийдвэрлэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг олгосон нь шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын Индонезийн хэцүү эзлэн түрэмгийллийг зогсоож, тусгаар тогтнолыг баталгаажуулах боломжийг олгосон юм. Мөн онд Португал улс Макаог эзэмшиж байсан газраа БНХАУ-ын бүрэн эрхт байдалд шилжүүлэх 12 жилийн хэлэлцээг дуусгасан. Хоёр дахь удаагаа Гутерреш 1999 онд Ерөнхий сайдаар томилогдсон. 2000 оны эхний хагаст тэрбээр Европын зөвлөлийн ерөнхийлөгч болсон. Харин дотоодод эдийн засгийн өсөлт удааширч, Хинсе-Рибейрогийн гүүр сүйрч нурсаны дараагаар нам доторх зөрчилдөөн, үймээн самуун нь социалистуудын нэр хүндийг ганхуулжээ. Тэд 2001 оны орон нутгийн сонгуульд ялагдаж, Гутерреш огцорчээ.

 

АНТОНИО ГУТЕРРЕШИЙН НҮБ ДАХЬ АЖИЛ

Антонио Гутерреш 2005-2015 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байсан. 2016 оны зун Португалийн Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Гутеррешийг нэр дэвшүүлсэн. “Нэр дэвшигчээ сонгох үндэслэлийн хувьд Португалийн Засгийн газар Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь нэн чухал, тиймээс одоогийн Ерөнхийлөгчөөс өндөр түвшний үр ашиг, ур чадвар, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг тууштай баримталж, шударга байх шаардлагатай гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв. Мөн манлайлах, удирдах чадвараа бодитоор харуулсан, олон улсын харилцааны салбарт арвин туршлагатай, дипломат харилцаа, харилцааны өндөр ур чадвартай, хэд хэдэн хэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Тийм ч учраас Португал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ноён Антонио Гутеррешийг нэр дэвшүүлэх хүсэлтэй байна” гэж мэдээгээр бичиж байжээ.   Гутеррешийг "ажил хэрэгч хүн" гэж нэрлэдэг. НҮБ-ын дээд комиссараар 10 жил ажиллахдаа тэрбээр Женевийн төв оффистоо орон тооны цомхотгол хийж, "халуун цэгт" илүү олон ажилтнаа байршуулж, хүмүүнлэгийн хямралд илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг олгосон. Үүний зэрэгцээ португалчууд өөрөө дүрвэгсдийн хуаран, мөргөлдөөний бүс, байгалийн гамшигт идэвхтэй очиж байв. Тийм ч учраас олон хүн түүнийг НҮБ-ын нэр хүндийг бэхжүүлж, дэлхийд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх чадвартай удирдагч гэж үздэг. Агуу Карлын нэрэмжит олон улсын шагналын хорооны мэдэгдэлд дурдсанаар, 2019 оны шагналын эзэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Европын Холбооны үнэт зүйл, зорилгод суурилсан олон талт хамтын ажиллагааг сэргээж, бэхжүүлсний төлөө" шагналыг хүртжээ.

 

КОРОНАВИРУС БА АНТОНИO ГУТЕРРЕШ

2020 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш коронавирусын улмаас бүх зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг уриалав. Гутеррешийн онцлон тэмдэглэснээр, дэгдээд буй вирус нь дайны галзуурлыг тодорхой харуулж байна гэв. "Тийм учраас би өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэн даруй гал зогсоохыг уриалж байна" гэж РИА Новости НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үгийг иш татав. Мөн тэрээр бид "Бүх амьдралынхаа жинхэнэ тэмцэлд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой” гэж тэмдэглэв. Нэмж дурдахад тэрбээр COVID-19 тахлын эсрэг энх тайвныг сэргээх гурван алхмыг санал болгов. Юуны өмнө, Гутеррешийн хэлснээр, эрт шинжилгээ хийх, хорио цээрийн арга хэмжээ авах, вакцин гарах хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах замаар өвчний тархалтыг зогсоох шаардлагатай байна. Хоёрдугаарт, тахал өвчинд хамгийн их нэрвэгдсэн хүмүүс болох эмэгтэйчүүд, өндөр настан, залуучууд, бага цалинтай ажилчид, жижиг дунд үйлдвэрүүд, эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Эдгээр зорилгоор дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр оронтой тоотой тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулах шаардлагатай байна. Гуравдугаарт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн бусад сорилтуудын эсрэг илүү хүртээмжтэй, тэсвэртэй эдийн засаг, нийгмийг бий болгох хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг уриалж  байлаа. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

29 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

29 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

29 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

29 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

29 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

29 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 44 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 4 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 11 мин