Гадаад, дотоодын эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэнэ

2022-08-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Хулангоо

XXI зууны тэргүүлэх салбар хэмээн тодорхойлогдож буй тархи судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд Засгийн газрын 2021 оны 09 дугаар сарын 29-ний 299 дүгээр тогтоолоор ШУА-ийн харьяанд Тархи Сэтгэл судлалын хүрээлэнг албан ёсоор үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.  Тус хүрээлэн энэ долоо хоногт албан ёсоор үүдээ нээж, өрхөө татах ажээ. Уг арга хэмжээг таширалдуулан Тархи судлалын хүрээлэнгээс энэ сарын 8-13-ны өдрүүдэд олон улсын тархи, сэтгэл  судлалын долоо хоногийн аяныг зохион байгуулж, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ард иргэд, оюутан залууст зориулсан олон чухал арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа аж. Энэ тухай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийж,  энэ долоо хоногт зохион байгуулагдах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хуралд, ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Баттүвшин, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн Инновацийн төвийн дарга З.Отгон, Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Чимэддулам, Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх нар оролцлоо.   

 

           ШУА-ын харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Олон улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран  “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхлээд байна. Хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос,  Малайз, Казакстан, Киргиз зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцож, тархи судлалын чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээ, туршлага мэдлэгээ хуваалцаж, мөн тархи судлалын шинжлэх ухааны салбарт гарсан, дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар олон сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байна.   

      ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон” ШУА-ын харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэн нь oдоогоор тархи судлал ба сэтгэл судлал гэсэн хоёр үндсэн тэргүүлэх чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүрээлэнгийн эрхэм зорилго нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцлөөр хангах, нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна.  Тэр утгаараа олон улсын тархи, сэтгэл  судлалын долоо хоногийн хүрээнд тархи судлал болон сэтгэл судлалын сургалтуудыг түлхүү зохион байгуулна” гэв.  Тухайлбал, тархи судлалын салбарт “Тархитай холбоотой эмгэгүүд” сэдэвт дөрвөн өдрийн сургалт зохион байгуулагдах юм байна. Уг сургалтаар “стрессийн шалтгаант эмгэгүүд”, “тархины сөнөрөлт өвчин, тэдгээрийн патфизиологи”, “мэдрэлийн мэс заслын өвчнүүд”, “сэтгэл заслын эмчилгээний нейробиологийн үндэс”, “тархи судлалын судалгааны арга аргачлал болон үүний эмнэл зүйн ач холбогдол” зэрэг манай өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон чухал сэдвээр мэдлэг олгох лекц, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулна гэв. Мөн “Эдгээр онолын мэдлэгээс гадна системийн болон эмнэл зүйн тархи судлалын лабораторийн чадварууд болон ДНХ, РНХ ялгах, Бодит-цагийн ПГУ, Иммуногистохимийн  арга болон Мэдрэл, Сэтгэцийн сорилуудын талаар танилцуулна. Энэ сургалт нь Олон улсын тархи судлалын байгууллагын албан ёсны сургалтын хөтөлбөрөөр жил бүр уламжлал болгон зохиогддог учраас оролцогч бүрт олон улсын эрх бүхий сертификат олгоно. Энэ жил сургалтад хамрагдсан эмч нарт хоёр багц цаг(кредит) олгохоор болсон. Цаашид бид сургалтын хүрээгээ өргөжүүлж гадаадын оюутан судлаач, эмч нарыг энэ сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа” гэдгийг хуралд оролцогчид онцлон тэмдэглэсэн.  

Харин сэтгэл судлалын салбарт, “Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд” сэдэвт сургалтыг Монголын Сэтгэл Судлалын Нийгэмлэг(MPA)-тай хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтын гол зорилго нь олон нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааныг үндэс суурьтайгаар түгээн дэлгэрүүлэх, нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, мөн сэтгэл судлал, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж буй гэв.  Энэ хүрээнд “Хүн төвт үзэл баримтлал”, Сэтгэл судлалын “Сэтгэл”  гэх ойлголт, хувь хүнд тохиолдож болох сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх аргууд, гэр бүлийн харилцаанд үүсэх зөрчил маргаан, стресс, түгшүүр хямралыг даван туулах, Сэтгэл судлалын мэргэжлийн ёс зүй зэрэг олон чухал сэдвүүдийг хэлэлцэх юм байна.   

    Энэхүү Олон улсын Эрдэм шинжилгээний хурал болон сургалтуудыг ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн, Олон улсын Тархи Судлалын Байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж явуулдаг бөгөөд энэ удаа хурал, сургалтын үйл ажиллагааг таван жил  дараалан амжилттай зохион байгуулснаараа Дэлхийн Тархи Судлалын Ази Номхон Далайн бүсийн Олон улсын хурлыг эх орондоо явуулах болзлыг хангажээ. Ингэснээр сургалт болоод хурлын үйл ажиллагаа улам өргөжин тэлж, илүү олон орны тэргүүлэх эрдэмтэн, судлаачдыг уг арга хэмжээнд урин оролцуулах боломж бүрдэж байгаа аж.  Ингэснээр бид Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэх  боломж нөхцөл бүрдэж байна гэв.

Мөн хурлын үеэр зохион байгуулах бас нэгэн онцлох арга хэмжээ нь,  Монгол Улсад Тархи Судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд болох Хятадын Шинжлэх Ухааны Академийн Тархи Судлалын Хүрээлэнгийн захирал, Тархи судлаач, доктор, профессор Мү-Минг Пүү, Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Тархи судлаач, доктор,  профессор Панн Гилл Сү, Япон улсын Фүкүока хот дахь Фүкүока нэгдсэн эмнэлгийн Психосоматик тасгийн эрхлэгч Хирамото Тэцүяа нарт Шинжлэх Ухааны Академийн “Хүндэт Доктор”, Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн “Хүндэт Профессор”,“Зөвлөх Профессор” хүндэтгэлийн цолуудыг гардуулан олгох юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

2 цаг 3 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

2 цаг 13 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

2 цаг 57 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

4 цаг 3 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

7 цаг 30 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

7 цаг 30 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

7 цаг 30 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 30 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

7 цаг 30 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

7 цаг 30 мин