Монгол Улсаар дайран өнгөрөх хурдны замыг “Чингис Лэнд Девелодмент“ групп барихаар шалгарчээ

2022-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улс урд, хойд хөрштэйгөө өндөр хурдны авто замаар холбогдох төдийгүй Европ-Ази тивийн улсуудын худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой.

Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл үргэлжлэх 2,648 км хурдны авто замын төсөл хэрэгжинэ. Энэхүү хурдны замын 1,000 км нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Тэгвэл тус хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр "Чингис Лэнд Девелопмент Групп" шалгарчээ

Тус групп нь Итали, Английн зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр нь олон улсын түвшинд хийж гүйцэтгэснээр “Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банк” болон Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын санхүүжилтээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болсон байна.

Хоёр урсгал, 6 эгнээ бүхий уг хурдны авто замыг барихдаа мал, ан амьтны бэлчээр сэлгэх гарц, элсний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг ч төлөвлөжээ. Худалдааны эргэлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянган ажлын байрыг бий болгох уг төсөл нь улсын төсвийн орлогыг ч 25-30 хувь өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болно хэмээн тооцож байна.

Эх сурвалж:www.polit.mn

иргэн
хурдны замаар машин зорчих тохиолдолд өндөр төлбөр төлөх байх, мөн хурдны хязгаар 80км/цаг-аас их болов уу.
Эргүү засаг
Олон жил лай болж, олон хүний амь авсан Дарханы 4 эгнээ 2 хос зам чинь одоо тэгээд юу болох юм бэ, шал дэмий илүү ажил уу. Энэ хурдны зам нь тэгээд хаагуур явах юм болдоо.
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

3 цаг 6 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

3 цаг 6 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 2 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

21 цаг 20 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

21 цаг 25 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

21 цаг 36 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

21 цаг 40 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

21 цаг 44 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

21 цаг 46 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

21 цаг 49 мин