Цагдаа, цэцэрлэгийн эрхлэгч, Засаг дарга нарын авлигын хэргийг прокурорт шилжүүллээ

2022-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны наймугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 713 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгч “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “О” нь жолооч “С-д материаллаг хохирол учруулсан гэх;

Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгох шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;

Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гурвансайхан сумын хэсгийн цагдаа “Э” албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дээл” гэх газарт жонш хууль бусаар олборлох иргэн “П”-ээс хахууль авсан гэх;

Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан “С” нь албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Эх сурвалж: www.polit.mn

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

3 цаг 19 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

3 цаг 19 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 16 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

21 цаг 34 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

21 цаг 38 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

21 цаг 49 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

21 цаг 53 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

21 цаг 57 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

22 цаг 0 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 3 мин