Т.САЙХАН
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тантай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, соёл эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, бүс нутаг олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцохоор уулзаж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийг онцолж байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг хоёр дахин тэлнэ гэж үзэж байна. 2022 оны I улирлын байдлаар Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрч 3.8 хувиар буурсан байна.
Цар тахлын манай улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл үргэлжилж, үнийн өсөлт, тээвэр логистикнйн доголдол, бараа бүтээгдэхүүн түүхий эдийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлүүд үргэлжилсээр байна. Энэ нь тээвэр логистикийн хүчин чадал, дэд бүтцийн өнөөгийн нөхцөлтэй шууд холбоотой гэлээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Таны урилгаар Монгол Улсад айлчилж буйдаа таатай байгаагаа илэрхийлье. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, хэд хэдэн асуудлаар санал солилцож, манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх олон чухал асуудлыг ярилцлаа.
Хятадын Засгийн газар Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг дахин нотолъё. Манай улс Хятад Монголын харилцааг өөрийн гадаад харилцааны тэргүүн эгнээнд тавьж байгааг дуулгая.
Хоёр улсын удирдагч нар бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж ирсэн билээ. бид бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж ирсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр Хятадын Тайвань, Шинжаан, Түвд зэрэг Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа дахин нотолсныг сайшааж байна.
Мөн Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж байна. Цаашид бид Хятадын , Монгол Улсын төр засаг тогтвортой байж, Монгол Улсын хөгжилд дэмжлэг үзүүлж, Монголын ард түмэнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Сая таны дурдсан хэд хэдэн сорилт бэрхшээлийг Та бүхэн даван туулж чадна, Алсын хараа- 2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно гэж хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn