Ж.Бат-Эрдэнэ: Уйгарын хааны орд харш байсан нь тогтоогдсон

2022-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллажээ.

УИХ-ын даргатай хамт Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нарын гишүүд болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн нутагт орших Харбухын голын хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших Харбухын балгас туурьтай танилцсан.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолын дагуу “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар Харбухын голын эрэгт байрлах Киданы хот Хар балгас туурийг улсын хамгаалалтад авсан байна.

 Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ талаар, Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж шавар, шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон. Дөрвөн талдаа хаалгатай. Том хана, туурганууд нь нэлээд нурсан. Цайз зарим хэсгээрээ 12-14 метр өндөр. Хотын туурийг малтан шинжлэх явцад олдсон шавар сав, суулга нь IX зууны уйгарын дурсгалтай адилхан байсан төдийгүй судалгааны үр дүнд Уйгарын хааны орд харш байсан нь тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрбээр, энэхүү балгасыг Киданы үеийнх гэж үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгасаас олдсон киданы бичээст дээврийн ваартай яг адил хэлбэр маягийн ваар олдсонтой холбоотой. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай. Түүний дотор баруун, зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байсан байна гэж байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, түүхэнд тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөн биетээр оршиж байгаа дурсгалууд, үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, хотын туурь, дурсгалыг үргэлжлүүлэн судалж сэргээхийн зэрэгцээ дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж:www.polit.mn

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

15 цаг 36 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

16 цаг 9 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

16 цаг 14 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

16 цаг 39 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

23 цаг 41 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

23 цаг 41 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

23 цаг 41 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Уржигдар 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Уржигдар 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

15 цаг 36 мин