Селена Гомез: Би дөрвөн жил цахим орчноос өөрийгөө тусгаарлаж, амьдралаа бүр мөсөн өөрчилж чадсан

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Хулангоо

Одоо үед хүн бүхэн цахим орчноос хараат болж эрүүл мэнд болон эргэн тойрныхоо амьд харилцаа холбооноос алслагдмал орчинд амьдарч байна. Өөрөөр хэлбэл бидэнд олдсон энэ цаг үед дээрх материаллаг болон материаллаг бус хэрэгслүүд нь бидний бүтээх нандин дурсамж, аз жаргал, эрүүл сэтгэхүйг хөнөөж байгааг Холливудын супер од, дуучин жүжигчин Селена Гомез цахим орчноос хэсэг хугацаанд хол байснаар өөрийн биеэр туршин үзжээ.

Залуухан халуухан дуучин бүсгүй Селена Гомез нь хувийн амьдрал, шинэ уран бүтээлээрээ сүүлийн хэдэн жил чимээгүй байж шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг үүсгээд байсан билээ. Тэгвэл тэрбээр “Өглөөний мэнд Америк” сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа дөрвөн жилийн  хугацаанд олон нийтийн сүлжээ, интернэтээс татгалзсан шийдвэрийнхээ талаар мөн уг шийдвэр нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн талаар ярьсныг хүргэж байна.

Селена Гомез хэлэхдээ “Интернэт, олон нийтийн сүлжээнээс хол байснаар миний амьдралыг бүрэн төгс өөрчлөөд зогсохгүй, би илүү аз жаргалтай, ойр дотны хүмүүстэйгээ их холбогддог болсон. Интернэт орчин ямар хүчирхэг болохыг, хүний эрүүл мэнд сэтгэхүйд хүндээр нөлөөлдөг болохыг ойлгосон. Энэ хугацаанд амьдрал ямар сайхан болохыг, цахим орчноос хараат бус олон мянган сайхан мэдрэмж энэ дэлхий ертөнц дээр байдгийг олж харан зарим зүйлийг өөрийн биеэр хийсэн. Одоогоор миний хувьд эргэн тойрны хүмүүс болон амьд орчноос мэдээллээ олж авдаг” гэжээ. Мөн дуучин маань бага байхаасаа л Диснэйн олон цувралд дүр бүтээн олны анхаарлын төвд байсан учир одоо ч заримдаа олны анхаарлын төвд байхаас зайлсхийхийн тулд шаардлагатай алхмуудыг хийж сэтгэхүйн эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн нь энэ юм.

Дөрвөн жил хагас интернэт хэрэглэхгүй байх нь оддын хувьд ч гэлтгүй энгийн хүний хувьд урт хугацаа гэдэг нь мэдээж. Жишээлбэл, Бид инстаграм хуудсанд янз бүрийн эффект, филтер ашиглан царай төрхөндөө өөрчлөлт оруулж байгаа нь эргээд бодит амьдрал дээр нөгөө хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөхөд хүндрэл бэрхшээлтэй тулгарч, өөрийгөө голох цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд хүчирхийлэл болдог аж. Гомез хэлэхдээ инстаграм нь түний гоо сайхны талаарх хүлээлт, өөрийгөө олон нийтэд хэрхэн яаж харуулахыг өөрчилдөг байсан бөгөөд энэ апплекейшн нь сүүлдээ түүний бүхэл бүтэн ертөнц болсон байсан гэжээ. Тэрбээр ээж Мэнди Тифи, бизнесийн эрхлэгч Даниелла Пиерсон нартай хамтран Гомез Wondermind буюу сэтгэцийн фитнесийн компани байгуулж, үнэгүй онлайн эх сурвалжуудыг санал болгодог болжээ. Пиерсон хэлэхдээ “Уг платформ нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг хянах, хэвийн байлгах, тэдэнд тайлбарлах, тусламж үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэхүү эмгэг нь хүн бүрт өөр өөр хэлбэрээр илэрдэг” гэнэ. Wondermind-д дэлхийн шилдэг сэтгэцийн эмч, эмчилгээний эмч, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн шинжээчдийн хороогооор хянуулсан агуулга, хэрэгсэл, дасгалуудыг үйлчлүүлэгчдээ санал болгодог байна. Олон зүйлийг ойлгож ухаарч, эрүүл сэтгэхүйгээр амьдралаа хардаг болсон бүсгүй ярилцлагын төгсгөлд “Нас ахих тусам би улам бүр хөгжиж, мэдэрч буй зүйлээ хянах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Би толинд хараад, өөрийгөө байгаа гэдэгтээ итгэлтэй байхыг хүссэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага авсан нь өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийн төлөө хийсэн хамгийн сайн шийдвэр байсан” гэж хэлжээ. Сэтгэцийн бясалгал хийсэн дуучин бүсгүй маань удахгүй шинэ уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ  уулзахаар төлөвлөөд байгаагаа  ч мөн  дуулгажээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

1 цаг 13 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

1 цаг 23 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

2 цаг 7 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

3 цаг 13 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

6 цаг 40 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

6 цаг 40 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

6 цаг 40 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 40 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

6 цаг 40 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

6 цаг 40 мин