Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн.

Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа гэв.

Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

2 цаг 42 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

7 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

7 цаг 30 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 11 цаг 19 мин