Даншиг наадмын түүх

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабаазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Энэ даншиг наадамд Монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий. Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд Монголчилбол “Бат- Оршил” гэсэн утгатай. Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх Монголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ. Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.

Даншиг наадмыг хэрхэн зохион байгуулдаг байв

13000 лам номын хөг, дууны аяар довцог /жижиг толгой/ дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд “Өндөр гэгээний” -гээ залж хурал хурдаг байжээ. Хурлын утга нь Гэгээн энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж залбирал үйлддэг байв. Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншиг наадмын утга бол Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болгодог байжээ. Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байжээ. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн явуулдаг бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Даншиг наадмын бай шагнал

Их насны мориноос түрүүлсэн моринд атан тэмээ нэг, морь нэг, хонь нэг, самбай хадаг өгдөг байжээ. Сурын харваанд 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ нэг, морь нэг, үхэр нэг, хонь нэг, цай хоёрыг өгдөг байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

зочин
Түвүүдээс угшилтай даншиг наадам ар Монголчуудын хувьд юуныхэн эв нэгдэл байхав Занабазар гэгч шалиг завхай ламчин больж үз Түвд Монгол нийлсэн хувалзнууд Дэлхийн хөгжилөөрөө хамгийн хог шаар болсон хи р буртиг бөөс хуурс яр тэмбүүндээ дарагдсан Түвдийн боол ар Монголчууд
зочин
Ар Монголчууд өнөөдрийг хүртэл бүтэн 332 жил Түвизмын номнолоор явж байна нэг үгээр Тевдийн боол байсаар л байна тэнэг мулгуу Үхэр Монголчууд өөрийн гэх өв соёлгүй хүний соёлоор буюу Түдвийн соёлоор гайхуулж сайхархаж байх
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

53 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

2 цаг 28 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

5 цаг 24 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

10 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

10 цаг 12 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин