Вьетнам Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Чан Куок Кхань яамдын үйл ажиллагаатай танилцана

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг өчигдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Монгол Вьетнам хоорондын улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж ирснийг тэмдэглээд, улс төрийн харилцаа тогтвортой урагшилж,  дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Чан Куок Кханын  Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэв. 

Монгол, Вьетнамын хооронд худалдааны эргэлт өсөх хандлагатай байгаа боловч удаашралтай, хязгаарлагдмал хэмжээнд, гол төлөв  вьетнамын талаас урсгалтай байгаа тул худалдааг хоёр талын урсгалтай болгоход манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан болон хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,  төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох яамдын харилцааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань энэ сарын 02-05-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон зарим үйлвэрийн газартай танилцах аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

1 цаг 4 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

2 цаг 39 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

5 цаг 35 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

10 цаг 23 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

10 цаг 23 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин