Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгосон.  Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого, Засгийн газрын сайд нарын орлого, дүүргийн Засаг дарга нарын орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүргэсэн билээ.  Тэгвэл энэ удаа тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө, орлогын мэдүүлгээс онцлон  хүргэж байна.

Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ гурван тэрбумд хүрчээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнхнь гишүүдийн орлого нэг тэрбум төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна. Түүний авлага дөрвөн тэрбум 964 сая төгрөг. Харин үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө гурван тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай.

Ц.Мөнх-Оргил хоёр тэрбум төгрөгийн авлагатай

УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргилын орлого 35 саяас 34 сая болж буурсан байна. Түүний гэр бүлийн орлого дөрвөн тэрбум 808 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570 машинтай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа зургаан тэрбум төгрөгтэй бол хоёр тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлэв. 

Зургаан тэрбум төгрөгийн хадгаламжтай

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар зургаан тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэхдээ энэ нь  өмнөх жилээс  хоёр тэрбум 467 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Мөн түүний гэр бүлийн гишүүдийн орлого нэг тэрбум 250 сая төгрөг байсан бол 384 сая төгрөг болж буурчээ. Харин өөрийнх нь орлого 216 саяас 187 сая төгрөг болж буурсан байна. Нэг тэрбум 116 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай. 530 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz S350L, Lexus, 570 машинтай. 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Хадгаламж нь долоон тэрбумаас нэг тэрбум болжээ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хадгаламж дахь мөнгө долоон тэрбум 572 сая байсан бол нэг тэрбум 978 сая болжээ. 264 сая төгрөгийн зээлтэй. Орлого нь буурсан гишүүдийн тоонд багтаж буй. Түүний орлого 338 сая 467 мянган төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь 25 сая 223 мянган төгрөгөөр буурсан байна. 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 272 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200-1, Land Cruiser 70 машинтай. 499 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.

Ш.Адьшаа гишүүний орлого буурчээ

Түүний хадгаламж өмнөх жилээсээ 299 сая төгрөгөөр нэмэгдсэн. Тодруулбал, хадгаламжинд нь нэг тэрбум 649 сая төгрөг байна. Харин 105 сая төгрөгийн зээлтэй.Түүний орлого дөрвөн тэрбум 592 сая төгрөгөөс буурсан. Гэр бүлийн орлого нь мөн нэг тэрбум 600 сая төгрөгөөс 98 сая төгрөг болтлоо буурсан. Дөрвөн тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх  үл хөдлөх хөрөнгөтэй байна. Hyundai, Sonata 7-1, Toyota, Land Cruiser 200-1,  Mercedes Benz, G 500- нэг машин нь 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 929 сая төгрөгөөр үнэлэгдэх 57 хурдан удмын адуутай. 890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Үл хөдлөх хөрөнгөө гурван тэрбумаар үнэлжээ

Н.Учрал гишүүний гэр бүлийн орлого 2020 онд 66 сая төгрөг байсан бол 2021 онд 196 сая 800 мянган төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр гурван тэрбум 565 сая 490 мянган төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 685 сая төгрөгийн суудлын жижиг машин,Nissan, Tiida- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1, Суудлын жижиг машин, Mercedes Benz, S400- 1 автомашинтай.  Нэг тэрбум 664 сая 210 мянган төгрөгийн хадгаламжтай. Авлагагүй гэжээ.

Тэрбум давсан хадгаламжтай гишүүн

Хадгаламж дахь мөнгө нь тэрбум давсан гишүүдийн тоонд Д.Бат-Эрдэнэ багтаж байна. Тэрбээр хадгаламждаа нэг тэрбум 333 сая төгрөгтэй.  Мөн гурван тэрбум 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 890 сая төгрөгөөр үнэлэгдэх 250 адуутай. 930 сая төгрөгөөр үнэлэгдэх Bentley, Continental-1, Mercedes Benz, G 55 AMG-1, Lexus, 570 машинтай. 180 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. Өөрийн орлого 891 сая төгрөг. Энэ нь өмнөх жилээсээ 700 гаруй сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэр бүлийн орлого нь 220 сая төгрөг.

Үл хөдлөх хөрөнгө хадгаламж нь дөрвөн тэрбумд хүрэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь хоёр тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол нэг тэрбум 330 сая төгрөгийн хадгаламжтай. Түүний гэр бүлийн орлого 2020 онд  сая төгрөг байснаа 2021 онд 295 сая болж өсчээ. Харин өөрөө 58 сая төгрөг олдог хэмээн мэдүүлсэн байна. 98 сая төгрөгийн мал аж ахуйтай. Дорнод гурил ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Долоон тэрбумаар үнэлэгдэх таван орон сууцтай

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нэг тэрбум төгрөгийн зээлтэй. Харин 417 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Хадгаламждаа 122 сая төгрөгтэй. Гадаад банкны хадгаламждаа 14 сая төгрөгтэй гэнэ. 480 сая төгрөгийн үнэт эдлэл. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 сайн үүлдрийн ямаатай. 480 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, G 55 AMG автомашинтай. Долоон тэрбум 43 сая төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, гурван авто зогсоолтой. Нийт орлого нь 226 сая төгрөг байснаас 79 сая төгрөг, гэр бүлийн орлого 174 сая төгрөгөөс 66 сая төгрөг болон буурчээ.

Нэг тэрбум 868 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

УИХ-ын гишүүн С.Батболд 2020 онд 94 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 52 сая төгрөгийн орлого олжээ. Гэр бүлийн гишүүд нь 160 сая төгрөгийн орлоготой.  Нэг тэрбум 868 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 740 сая төгрөгийн хадгаламжтай байна.  Мал  аж ахуй, тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлжээ. Скайтел ХХК, Алтай Холдинг ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

1 цаг 48 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

1 цаг 48 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

1 цаг 48 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 48 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

1 цаг 48 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

1 цаг 48 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 2 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

14 цаг 22 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

14 цаг 27 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

14 цаг 29 мин