Ягаан зөвхөн охидын өнгө биш

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОД

 

Хэрэв та улаан, ягаан, шар бол охидын, хар,цэнхэр, саарал бол хөвгүүдийн өнгө хэмээн боддог бол цаг үеэсээ хэдийнэ хоцорсон гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зөв болов уу. Дэлхий даяаршиж, хүмүүсийн бодол, санаа, сэтгэлгээ тэлэхийн хэрээр өнгөний сонголтод хүйс хамааралгүй гэдэг нь батлагдсаар байна. Тиймээс бид энэ удаа “Ягаан зөвхөн охидын өнгө байгаагүй” /Pink Wasn't Always Girly/ нэртэй нийтлэлийг “theatlantic.com” сайтаас орчуулан хүргэж байна.

Хүмүүсийн мэдлэг, боловсрол нэмэгдэж, нээлттэй сэтгэж эхэлсэн XX зуунаас өнгөнд хүйс хамааралгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж та бодож байвал эндүүрчээ. Тодруулбал, XVIII зууны үед  цэцгэн хатгамалтай торгон ягаан өнгийн хослол өмсөх нь төгс эрийн шинж хэмээн үздэг байсан талаар загвар зохион бүтээгч Валери Стил ярьжээ. Харин 1950-иад оноос бага насны охидод ягаан өнгийн эд зүйл, хувцас сонгодог болсныг тэр онцлов. Мөн 1920-иод оны үед ягаан нь эмэгтэйлэг бус ажилчин ангийнхныг илэрхийлдэг байсан тухай загвар зохион бүтээгч  Баз Лурманы ярилцлагадаа дурдсан байна. Дараа нь 1970-иад оноос ягаан нь эмэгтэйчүүдийн манлайллын илэрхийлэл болж эхэлжээ.

“Ягаан ба цэнхэр:Америкын охид, хөвгүүд ярьж байна” хэмээх өнгө ба хүйсийн холбооны талаарх цорын ганц номын зохиогч Жо Паолетти “Залуу охид, хөвгүүд ягаан өнгийн хувцас өмсөнө. Харин ахмад үеийнхэн ягаан өнгийг сонгохгүй. Учир нь эмнэлгийн хүүхдийн өрөө, тавилга нь ягаан охидынх, цэнхэр хөвгүүдийн өнгө хэмээх сэтгэхүйг бидний өвөг дээдэст суулгачихсан” гэж бичсэн байдаг. Түүний судалснаар 1980 оны сүүлээр ягаан нь зөвхөн бага насны охидын өнгө биш гэж хүмүүс үзэх болсон байна. Ийн 1990-2000 оноос ягаан нь хүчирхэг байдал, хөхний хорт хавдрын эсрэг сурталчилгааны бэлгэ тэмдэг болж эхэлсэн түүхтэй.Харин шинэ зуунд өнгөний сонголт хүйстэй ямар ч хамааралгүй гэдгийг залуу үеийнхэн хүлээн зөвшөөрч хөвгүүд ягаан, улаан өнгөөр гангарч, охид цэнхэр, хар, саарал гэсэн ер нь өөрсдийн хүссэн өнгийг сонгох болсон чөлөөт нийгэмд бид амьдарч байна. Иймээс хүүхдүүдийнхээ өнгөний сонголтод хүйс заахаа больцгооё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин