Тоон гарын үсгийг санах ойд суурилуулах тул үнэмлэх шинэчлэхгүй

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“E-Mongolia”-аар дамжуулан өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагын нийт 86 төрлийн лавлагаа, үйлчилгээг цахимд үзүүлж байна. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрснээр иргэн, хуулийн этгээд цахим орчинд тодорхой үйл ажиллагааг явуулах боломж бүрдэж, Улсын бүртгэлийн байгууллагаас  бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах, төрийн үйлчилгээ бусдаас хамааралгүй болж, иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн бодит хэмнэлт хийж олон шат дамжлага, чирэгдэл, хүнд суртлаас ангид байсан. Түүнчлэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бүртгэлийн үйлчилгээг авах, аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтэрснээр нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах юм. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэний эрхийг хангах зорилгоор тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсаар байна. Өөрөөр хэлбэл, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсгээ ашиглаад бүртгэлийн үйлчилгээг тэр дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсын 16 болон түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд буй. Таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхний санах ой, гар утасны аппликейшнд 16 орон бүхий тоон гарын үсгийг суулгах юм. Онлайнаар олгох ажил хөгжүүлэлтийн шатанд явагдаж байгаа тул зөвхөн Төв шууданд байрлах “E-Mongolia” төв болон харьяа дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандан авах аж. Зарим хүмүүс иргэний үнэмлэх шинэчилнэ гэж ташаа ойлгоод байна. Санах ойд суурилуулж байгаа тул шинэчлэхгүй. Харин цахим үнэмлэхний санах ойд суулгах үед зарим иргэний үнэмлэхний чип нь гэмтэлтэй байгаагаас суулгах боломжгүй байв. Энэ тохиолдолд шинэ үнэмлэхийг үндсэн үнээр аваад, дахин хандахыг УБЕГ-аас хэлсэн юм.

 Тоон гарын үсэг авснаар төрийн болон бусад үйлчилгээг цаг алдахгүй авах боломжтойгоос гадна “Ил тод байдлын тухай хууль”-ийн дагуу хувийн мэдээлэл алдагдахгүй байх давуу талтайг тодотголоо. Үйлчилгээ авсан иргэд, “Цаг хэмнэсэн шинэ үйлчилгээ гарч буйд таатай байна. Байгууллагуудаас үйлчилгээ авахад тогтмол гарын үсэг зуруулдаг. Нэг удаа зуруулсан гарын үсгийг цаашид дуурайлган ашиглах асуудал гардаг учраас энэ үйлчилгээ нэвтэрснээр эрсдэл арилна гэж найдаж байна” гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, гарын үсэг үүсгэхэд код олгох аж. Тухайн пин кодыг дөрвөн удаа, пук кодыг 10 удаа буруу оруулбал гарын үсэг нь устахыг анхаарууллаа. Энэ тохиолдолд E-Mongolia төв болон харьяа дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандан дахин авна. Одоогоор дахин авах үеийн төлбөр тодорхой болоогүй учраас үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж буйг онцоллоо.

Үүнээс гадна энэ сарын 16-наас эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийж эхэлсэн. Өмнө нь заавал хороо болон УБЕГ-т хандаж, бүтэн өдрийн ажлаа алддаг байсан талаар иргэд хэлж байлаа. Жилд дунджаар 220000-240000 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдэж байна. Иргэд уг үйлчилгээг улсын бүртгэлийн үйлчилгээнүүдээс түгээмэл авдаг гэв. "Сүүлийн жилүүдэд бид үйлчилгээгээ цахимжуулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Тиймээс улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөтгөх, цахим үндэстэн болох үйл ажиллагааны хүрээнд “E-Mongolia” системд олон үйлчилгээгээ оруулсан. Тодруулбал, УБЕГ-ын 22 төрлийн лавлагаа, 55 төрлийн үйлчилгээ “E-Mongolia” нэгдсэн системд ороод байна. Үүнтэй холбоотойгоор энэ оны эхний улиралд иргэдээс гарч буй шууд зардал 30 тэрбум төгрөгөөр буурсан тооцоолол бий. Түүнчлэн нэг газраас хасалт хийлгэж нөгөө газраа бүртгүүлдэг зохицуулалттай байсан. Харин одоо зөвхөн шилжиж очиж байгаа талдаа бүртгэлээ хийлгэдэг зохицуулалттай явж байгаа. Иргэний шилжих бүртгэлийг цахимаар бүртгэснээр оршин сууж байгаа хаягийн баталгааг бүртгэлийн ажилтнууд цахим системээс шалгах бололцоогоор хангаж байна. Дээрээс нь иргэд ямар нэгэн зардал чирэгдэлгүй үйлчилгээг авах бололцоотой" хэмээн хэллээ.

Олон улсын шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Үндэсний статистикийн хорооноос 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улсын иргэдийн 25 хувь нь амьдралдаа заавал шилжилт хөдөлгөөн хийдэг. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс бүртгэлийн үйлчилгээ ойлгомжгүй гэж хариулсан байна. Тиймээс иргэний шилжилт хөдөлгөөний цахим бүртгэл нь үйлчилгээ авах процессыг илүү хялбаршуулах боломжтой. Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимжуулах нь гол арга зам мөн. Гэхдээ бусад дагалдах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Энэ төрлийн үйлчилгээг иргэдэд ойлгуулах нь гол анхаарах зүйл гэлээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

49 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

4 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

4 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

4 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

4 цаг 53 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

4 цаг 53 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

4 цаг 53 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

4 цаг 53 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

4 цаг 53 мин