Б.ОД
Улсын хэмжээнд пүрэв гарагт COVID-19 халдварын 77 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүний 46 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 927679-д хүрчээ.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдэж, 2117 хүн цар тахлаар амиа алдлаа.
COVID-19-халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас авах боломжтой.
Эх сурвалж:www.polit.mn