Шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia-гаар бүртгэж эхэллээ

2022-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас "Иргэний шилжилт хөдөлгөөн"-ий бүртгэлийг цахимаар бүртгэх үйлчилгээг өнөөдрөөс (2022.06.16) E-Mongolia нэгдсэн системд нэвтрүүллээ. Манай улсад жилд 210-250 мянга орчим хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэсэн статистик бий.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Сүүлийн жилүүдэд бид үйлчилгээгээ цахимжуулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Тиймээс улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөтгөх, цахим үндэстэн болох үйл ажиллагааны хүрээнд E-Монголиа системд олон үйлчилгээгээ оруулсан. Тодруулбал, УБЕГ-ын 22 төрлийн лавлагаа, 55 төрлийн үйлчилгээ ороод байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны эхний улирлын байдлаар иргэдээс шууд гарч байгаа зардал 30 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн тооцоолол гарч байгаа.Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхэд шаардлагагүй маш олон баримтыг хувь иргэнээс нэхдэг байсан. Улмаар Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдсанаар нэхэж байгаа бичиг баримтын тоог хоёр дахин багасгасан үзүүлэлттэй байгаа юм. Иргэний шилжих бүртгэлийг цахимаар бүртгэснээр оршин сууж байгаа хаягийн баталгааг бүртгэлийн ажилтнууд цахим системээс шалгах бололцоогоор хангаж байна. Мөн иргэд ямар нэгэн зардал чирэгдэлгүй үйлчилгээг авах бололцоотой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

1 цаг 9 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 43 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 47 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 47 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 47 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 47 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 47 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 47 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 47 мин