У.Хүрэлсүх: Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй алба хаагчийн тоог нэмнэ

2022-06-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна.

Тус хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, туршлага солилцох зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх олон улсын бага хурлыг нээж үг хэллээ. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. Мөн НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. 

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ дагуу 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж, НҮБ-аас тавьсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзахдаа Олон улсын энхийг сахиулахын судалгааны хүрээлэн байгуулах санал дэвшүүлсэн. Энэ хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт эмэгтэй цэргийн болон цагдаагийн алба хаагчийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын судалгаа, сургалт явуулах чиглэлээр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон бусад улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг хэлсэн юм. Мөн “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь хамтын ажиллагааны нэг тод жишээ гэдгийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа олон улсын бага хуралд үг хэллээ.

Тэрээр Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн асуудалд анхаарч байгаа нь НҮБ-ын жендерийн тэгш байдлыг хангах зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байгаагийн нотолгоо гэж үздэгээ онцлов. Мөн бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дагаж, энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Урьд өмнө байгаагүй, дэлхий нийтийг хамарсан олон сорилт тулгарч байгаа энэ үед НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг улс төрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зарчим болгож байгааг хэлсэн байна.

Цаашид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах зэрэгт дэлхийн улс орнуудын онцлог байдлыг тусгасан жендерийн тэнцвэртэй ажиллах хүч урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Монгол Улсын санаачилгаар бүс нутагт анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хуралд НҮБ, Европын Холбоо болон дэлхийн 30 орны эмэгтэй цэргийн алба хаагч, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын мэргэжилтэн, олон улсын эрдэмтэн, судлаач, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 25 энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байна.

Мөн  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцож байгаа юм.

ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:

  • “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээл болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”
  • “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээл, сайн туршлага”
  • “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”
  • “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

3 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

1 цаг 0 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 34 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 38 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 38 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 38 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 38 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 38 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 38 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 38 мин