П.Амгаланбаяр
Энэ оны эхний сарын байдлаар манай улсад 42.060 жуулчин ирсэн байна. Харин өнгөрсөн онд 8554 гадаад жуулчин ирсэн нь гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдснийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Ингэснээр аялал жуулчлалын салбарын орлого +499.1 хувь өсөж, өнгөрсөн оны эхний таван сард 6,330,473 ам.доллар байсан бол энэ онд 37,925,168 ам.доллар болсон байна. Бусад улсаас манай орныг зорьсон жуулчдаас энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их 22,292, БНСУ-аас 4048, БНХАУ-аас 2989 жуулчин иржээ.
Эх сурвалж:www.polit.mn