Хандивын аяны зар ашиглан 1.8 сая төгрөг залилжээ

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сард залилах гэмт хэрэг 5523 бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээрийн ихэнхийг хандивын аян нэрийдлээр их хэмжээний мөнгө цуглуулан бусдыг залилсан гэмт хэрэг эзэлж байна.

Тухайлбал, цахим орчинд "Миний хүүхдэд туслаач" гэсэн хандивын аяны зарыг ашиглаж, тухайн зургийн дансны оронд өөрийнхөө дансыг байршуулан тарааж, өдөрт 200 мянган төгрөг, тав хоногт 1.8 сая төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ. Тухайн гэмт хэргийг  Хан-Уул дүүргийн I хорооны оршин суугч, 18 настай хүү үйлдсэн нь тогтоогдсон байна. Хандивын аяны дагуу тус этгээдийн данс руу иргэд  өдөрт 5000-50 мянган төгрөг өдөрт шилжүүлдэг байсан нь шалгалтын явцад ил болжээ.

Үүнээс гадна 2020-2022 оны хооронд барилгын компанийн захирал Б, гүйцэтгэх захирал С нар бүлэглэн барилгын компаниудад арматур нийлүүлж итгэл төрүүлэн бартерын гэрээ байгуулан баригдах барилгын борлуулж буй ханшнаас нь хямд худалдах тухай үл хөдлөх компаниар зар тавиулж, 28 иргэнд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилсан байна. Мөн хуурамч зар сурталчилгаа ашиглаж, хил гаалиар бараа орж ирэх нь удаашралттай байгааг далимдуулж, 2021 онд тээвэр зуучлалын компани шинээр байгуулж, 10 орчим байгууллагаас 700 сая төгрөгийн хохирол учруулж залилжээ.

Энэ мэт залилах гэмт хэрэгт иргэд, аж ахуйн нэгжүүд хохирох нь сүүлийн үед ихсэж байгаа тул аливаа эд хөрөнгө, бэлэн мөнгө бусад руу шилжүүлэх үедээ мэргэжлийн байгууллага, хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч сайтар нягталж, тунгаахыг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

17 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

30 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

1 цаг 57 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 54 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 28 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 32 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 32 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 32 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 32 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 32 мин