С.Даваасүрэн: "Энигма" компани тэрбумын төлбөрийн зөрчилтэй

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдлээ өмгөөлсөн мэдээллийг олон нийтэд цацсан. Энэ талаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагад 2013 оноос эхлэн тус байгууламжийн үйл ажиллагаа, газартай холбоотой гомдол ирж байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, УБЗАА, Газар зохион байгуулалтын албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Шалгалтаар олон зөрчил илэрч байсан.Хамгийн ноцтой нь тус байгууллага газрын төлбөрөө төлж байгаагүй. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг  хориглодог. "Энигма" компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий. 2017 онд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлж байсан.  "Энигма" компани Газрын төлбөрийн тухай хуулийн  “...бүх шатны боловсролын байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газар эзэмшиж, ашиглах төлбөрөөс чөлөөлнө” гэсэн заалтыг үндэслээд чөлөөлүүлээд байсан. “Бид энд сургууль барина” гээд төлбөрөө төлөхгүй өнөөг хүрсэн байгаа юм. Гэтэл Дархан цаазат газар нутгийн тухай хуульд зөрчилтэй заалт байдаг. Одоо болохоор МҮИС-ийн нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлчхээд байгаа хэрэг. Дархан цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шууд харьяаны асуудал юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
Энэ компани гэж бас л нэг ашгаас бусдыг бодохоо больсон эзэдтэй байхоо. Мөнгөө төл. Чадахгүй бол хураа. Зальтай хэрүүлч хэсэг нь хождог цаг өнгөрсөн.
Зочин
Буулгах нь зөв
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

29 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 9 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

3 цаг 6 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 40 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 44 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 44 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 44 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 44 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 44 мин