С.САРУУЛ
Э.Энхбат начны аминд хүрсэн хэргээр шүүгдэж буй олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал нээлттэй явагдаж байгаа ч шууд дамжуулах боломжгүй гэв. Шүүх хурлын үеэр Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Н.Түвшинбаярын зүгээс хохирогчийн талд нэмж 363 сая 446 мянган төгрөгийг өмнөх төлсөн хохирол дээрээ нэмж төлсөн. Мөн цаашдын амжиргаа, үр хүүхэд нь дэмжлэг болох болов уу гэсэн үүднээс өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй, хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn