Б.ОД
"Орон сууцанд хамруулах дараалалд оруулж өгнө" гэсэн залилан эрчимжиж байгааг Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/ ХК-ийн зүгээс анхаарууллаа.
Тодруулбал, цахим орчинд Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/ ХК-ийн нэрийг ашиглан хуурамч хаяг, хуудаснаас иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар төөрөлдүүлсэн, худал мэдээлэл гарч байна.
Тус газраас “НОСК-с хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ болон холбогдох бусад асуудлыг зөвхөн төв оффис дээр шийдвэрлэнэ. Иймд өөр бусад газар гэрээ, хэлцэл хийхэд иргэн та хохирогч болохыг анхааруулж байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх асуудал гарч байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn