Пенелопа Круз: Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн

2022-05-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Энэ жил Пенелопа Круз Испанийн суут найруулагч Педро Алмодоварын шинэ кинонд тоглосон. “Parallel Mothers” бол эхийн хайрын хил хязгаарын тухай кино юм. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

-Та Педро Альмодовартай 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Та түүнд "үгүй" гэж хэдэн удаа хэлсэн бэ. Эсвэл нүдээ аниад л бүгдийг зөвшөөрдөг үү?

-Би хэзээ ч түүнд татгалзаж байгаагүй. Тэр зохиолоо бичиж эхэлмэгцээ надад харуулдаг. Би түүнийг уншиж эхэлмэгцээ дүрдээ шууд дурладаг. “Parallel Mothers” киноны талаар надад анх 1999 онд Нью-Йорк явж байхдаа хэлж байсан. Хичнээн ч жил өнгөрөв дөө. Гэхдээ Педро зохиолоо бариад дахиад над дээр ирэхэд бүгдийг нь өөрчилсөн байсан. Зохиолынхоо бүх үйл явдлыг тодорхой төсөөлж байсан болохоор их хурдан бичсэн. Педро хэлэхдээ энэ дүрийг надад зориулж бичсэн гэсэн. Тэр үед надад маш хүчтэй мэдрэмж төрсөн л дөө. Би энэ кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. Хөл хорионы үеэр энэ сайхан мэдээг сонсох надад гайхалтай байсан. 

-Та Педрогийн таван кинонд ээжийн дүр бүтээж байна. Эдгээр дүрүүдэд нийтлэг зүйл бий юу?

-Миний аз таарахад энэ ээжүүд тэс өөр. Нийтлэг зүйл гэвэл бүгдэд нь амаргүй байдаг, тэд зайлшгүй тэмцэх шаардлагатай болдог. Ингэснээр миний дүр илүү сонирхолтой болдог шүү. Тэдний хэнд нь ч амар байгаагүй.

-Энэ киног үзэх үед надад та яг өөрөө, жинхэнэ Пенелопа байгаа юм шиг санагдаж байсан. Ерөөсөө жүжиглэж байна гэж бодогдоогүй. Та үнэхээр дүртэйгээ тийм адилхан гэж үү?

-Би энэ кинонд тоглож байхдаа зориуд “Би түүний оронд байсан бол яах байсан бол” гэсэн асуултыг өөрөөсөө асуугаагүй. Педро ч бас надаас энэ асуултыг асуугаагүйд би баярладаг. Дараа нь киногоо бүрэн эхээр нь үзсэний дараа би Янисийн оронд байсан бол яг ийм шийдвэр гаргах байсан гэдгээ мэдсэн. Тэр хэцүү шийдвэр гаргасан ч төгсгөлд нь өөрийн мөрөөдөж байсан том гэр бүлтэй болдог.

 -Бас нэг сонирхолтой дүр бол Тереза. Тэрбээр өөрийн карьерийнхаа төлөө охиноо, зээ охинтойгоо орхидог. Таны өмнө ийм сонголт гарч байв уу. Гэр бүл эсвэл карьер?

-Педро энэ дүрээр зөвхөн жүжигчдийн тухай өгүүлээгүй. Өөр ямар ч мэргэжилтэй хүнд ийм зүйл тохиолдож болно. Би өөрийгөө түүнтэй зүйрлэхгүй. Миний аз болоход би залуудаа карьерт хүрч чадсан. Тэгээд ч надад эхийн зөн совин илүү давамгай байдаг. Энэ талаараа би Янистай адил. Ажил, гэр хоёрын аль нэгийг нь сонгох тохиолдол гарч байсангүй. Би хичнээн том кинон дээр ажиллаж байсан ч хүүхдүүд, гэр бүлдээ зарцуулах цаг гаргадаг. Гэхдээ Тереза бол муу ээж биш. Педро хэзээ ч дүрээ шүүмжилдэггүй, энэ нь надад их таалагддаг шүү.

-Та ээж болоод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Чи дэлхийг, ажлаа, өөрийгөө өөрөөр харж эхэлнэ. Энэ миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан хувьсал.

-Та кинонд тоглосныхоо дараа өөртөө дурсгал болгож юм авч үлддэг үү?

-Би анх тоглосон киноныхоо даашинзыг авч үлдсэн. Гэхдээ ерөөсөө өмсөөгүй. Өөрийн дүрийнхээ хувцасыг өмсөж чаддаггүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)

 

Цахим худалдааг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БН

7 цаг 55 мин
Орос, Америкийн тагнуулын байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээв

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны  дарга Сергей Нарышкин,  АНУ-ын Тагнуул

10 цаг 45 мин
Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

10 цаг 46 мин
Гринландын сонгуульд сөрөг хүчин 29.9 хувийн санал авч ялалт байгууллаа

Гринландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжд

10 цаг 47 мин
И.Маск Саудын Араб дахь АНУ-Украины яриа хэлэлцээг амжилттай болсон гэв

Америкийн бизнесмэн, тэрбумтан Илон Маск АНУ, Украины төлөөлөгчдийн

10 цаг 47 мин
Зам, тээврийн салбарт 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Монгол Улсад авто тээвэр болон нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Зам, т

10 цаг 48 мин
Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвилид хорих ял оноожээ

Гүржийн Тбилиси хотын шүүх Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг төсвийн хөрөнгө ша

10 цаг 50 мин
Шуурхай ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхны тушаалаар байгуулагдсан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхү

13 цаг 20 мин
ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

14 цаг 37 мин
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

21 цаг 10 мин