Ж.Мэндбаяр: Хөөмийн хамгийн төгс хоршил нь байгаль

2022-05-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Энэ удаагийн “Урлаг”буландаа хөөмийч Ж.Мэндбаярыг урьж ярилцлаа.

 

-Та хөөмийн урлагийг олонд  таниулж яваа уран бүтээлч. Анх энэ урлагтай хэрхэн холбогдож байв?

-Миний бага нас өвөө эмээтэйгээ өнгөрсөн юм. Тухайн үед хоёр буурлаа дагаад радио их сонсдог байлаа. Радиогоор хааяа хөөмий явна. Гэхдээ тоотой хэдхэн хөөмийчийн уран бүтээл эгшиглэдэг байв. Тэр үеэс энэ урлагт дурлах болсон. Дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох болоход хөөмийгөөс өөр бодол орж ирээгүй. Тиймээс шалгалт өгөөд 2004 онд СУИС-ийн хөөмийн анги анх нээгдэхэд элсэж байлаа. Ингээд Соёлын гавьяат зүтгэлтэн М.Одсүрэн багшийн шавь болж “Хөөмийч” мэргэжил эзэмшсэн.

-Таны хувьд  хөөмийн  аль төрлөөр дагнаж уран бүтээл хийж байна?

-Хөөмийн урлаг нь үндсэн хоёр төрөлтэй. Хархираа буюу бүдүүн, шахаа буюу нарийн хөөмий. Миний хувьд хөөмийн амин сүнс болсон исгэрээ хөөмийгөөр дагнаж уран бүтээл хийдэг. Академик буюу мэргэжлийн байдлаар уран бүтээлдээ хандахыг чухалчилдаг. Тиймээс ихэвчлэн алдартай хөгжмийн зохиолчдын том бүтээл дээр ажиллахыг хүсдэг.

-Орчин үед хөөмийг өөр хөгжимтэй хослуулах нь элбэг болж. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Бидний өвөг дээдэс анх хөгжимгүйгээр хөөмийлдөг байсан.  Тухайлбал, ардын дууг хөөмийлөх. Хөөмий өөрөө хөгжим шүү дээ. Түүхийг нь сөхөж үзвэл товшуур хөгжимтэй хослуулах эсвэл магтаалын дундуур хөөмий орж ирэх байдлаар  хөгжиж ирсэн байдаг. Харин орчин үед ардын болон үлээвэр хөгжимтэй хослуулах нь элбэг болжээ. Миний бодлоор хөөмийн хамгийн төгс хоршил  нь байгаль юм. Ялангуяа, урсгал голын хархираа, хадны цуурайтай төгс хосолдог.

-Хөөмийн урлагийн хамгийн гол онцлогийг та юу гэж тодотгох вэ? 

-Хөөмий бол хамгийн олон онцлогтой урлаг. Бид хөөмийгөөрөө сонсогчдод өөрийнхөө сэтгэл зүй, бодож хайрлаж явдаг бүхнээ ярилгүйгээр хөг аялгуу, эгшигээрээ ойлгуулж байгаа юм. Зөвхөн амьсгаагаараа хоолойгоо шахаад  дуу авиа гаргана гэдэг өөрөө гайхамшиг. Дэлхийн хаана ч ийм үндэстэн байхгүй. Тэгэхээр хөөмийн урлаг бол Монголын урлагийн хамгийн том дархлаа, үндэсний өв соёл юм.

-Биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байгаагийн хувьд энэ урлагийн цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна?

-Намайг анх мэргэжлийн ангид  орж  байх үед хүмүүс хөөмийн тухай бараг мэдлэггүй байлаа. Хөөмий гэж юу билээ гэж надаас олон хүн асуудаг байсан. Тэр үетэй харьцуулахад одоо энэ урлагийн тухай хүмүүс мэдээлэл сайтай, дэмждэг болжээ. Монголын үндэсний урлагийг “Хөсөгтөн”, “The Hu” хамтлаг дэлхийд тамгалчихлаа шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)

 

Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2 цаг 10 мин
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

6 цаг 22 мин
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

6 цаг 33 мин
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

6 цаг 39 мин
“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав.

12 цаг 48 мин
Даш.Зоригт: Манай нүүрсний экспортыг Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой”, Нарийнсухайт гурав л хийдэг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

12 цаг 48 мин
Угаартаж нас барсан гэр бүлээс үлдсэн хүү цэргээс ирж мэдээлэл хийлээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө байшинд байсан нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас баржээ.

Өчигдөр 18 цаг 09 мин
Ч.Ганзориг: Монгол Улс BINANCE-ийг хааж, шударга өрсөлдөөн тогтоох хэрэгтэй

“Айдакс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Өчигдөр 16 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Өчигдөр 14 цаг 24 мин
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

Өчигдөр 14 цаг 18 мин