Чацуутнууд: Сэгсцагаанбогд & 6IX9INE

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа амьдралын философиороо олны анхаарлыг татаад буй реппер Сэгсцагаанбогд болон АНУ-ын алдарт реппер “6ix9ine” нарыг онцоллоо.

Түүний үг бүр философи

Реппер Сэгсцагаанбогд /Сексцагаанбогд/ буюу Б.Гантулга нь  Шинэ Монгол Технологийн коллежид англи хэлний багшаар ажилладаг. Монгол ахуй соёлыг агуулсан “Сэгс цагаан богд”  найраглалтай дөхөм нэрээр  уран бүтээлийн нэрээ сонгосон нь содон, хүмүүс цээжлэхэд амархан юм. Тэрбээр философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүний дууны үг бүр залуусын оюун санаанд ямар нэгэн зүйлийг ухааруулж, амьдралд хандах хандлагыг эрс өөрчилдөг нь философич мэргэжлийг хип хоп урсгалтай хослуулсны гол онцлог гэлтэй.

Б.Гантулга 2015 оноос хип хопыг  судлахаар шийдэн америк репперүүдийг илүү сонирхож тэдний цомгуудыг сонсож эхэлсэн цагаас түүний дотор хип хоп бүрэлдэж эхэлсэн гэдэг. Энэ тухайгаа “Анх надад дуу хөгжим хийх юу ч байгаагүй. Ажлаас өгсөн компьютер дээр хөгжим хийж эхэлсэн. Надад тухайн дуу 100 хувь гоё санагдаж  байвал хүмүүст гоё санагдана л гэж боддог. Хүмүүс юу гэж бодох нь хамаа байгаагүй. Одоо ч хамаатай биш. Миний дуунууд утга гэхээс илүү дүрслэл илэрхийлдэг” гэж ярьж байв.

Өдгөө 27-той тэрбээр анхны дуугаа “Labish” нэртэйгээр өнгөрсөн онд цацаж байв. Үүнээс хойш хэд хэдэн дуу гаргаснаас найз охин хөгжмийн продюсер, контент бүтээгч, Н.Уринтайгаа хамтарсан “Good” дууг нь 2.8 сая удаа үзсэн бол “Run” дууг нь 800 мянга орчим удаа хүмүүс сонсжээ. Ийн дууны илэрхийлэл, ая, хэмнэлээрээ олны анхааралд өртөж эхэлсэн Сэгсцагаанбогд реппер Gee, Ka гэсэн хип хоп урлагийн “томчуул”-тай хамтарч дуулах болсноор түүний карьер хурдацтай өсөн нэмэгдсэн юм.

Хөтлөгч Б.Мандуулын подкастад оролцсон дугаар нь олон хүнд хүрч, зарим нэг үзэл санаа нь тухайн үедээ нийгэмд маргаан дагуулж байв. Энэ подкастын тухай залуус “Сардаа 1-2 сонсоод сэргэхээр подкаст болжээ. Нээлттэй сэтгэдэг, илүү бодитоор хэлж байгаа нь таалагдлаа”, “Битгий дуусаасай гэж бодон бодон гамнаж уншдаг ном шиг ийм гоё подкастыг ер нь сонсож үзээгүй юм байна”, “Ийм сэтгэхүйтэй залууг багш болгосонд талархаж байна”,  “Заавал ахмад хүнээс сурах, суралцах нь өрөөсгөл гэдгийг баталсан сайхан яриа болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр  аливаа зүйлийг нарийн төлөвлөөд байдаггүй. Одоо цагтаа, өнөөдөртөө л сайн  байвал ирээдүйд ч гэсэн сайн байна гэсэн философийг баримталдаг.  Энэ тухай “Хүмүүс ирээдүйд л сайн болох гээд, ирээдүйд амжилт гаргана гэж зүтгэдэг. Гэхдээ өмнөх ажлаа хийж чадахгүй бол ирээдүйд амжилт гаргана гэж мөрөөдөөд хэрэггүй болов уу” гэсэн юм.

Зүгээр л 6,9

Түүнтэй чацуу  Америкийн реппер 6ix9ine буюу “6,9” нь солонгийн өнгөтэй үс, биеийн ихэнх хэсгээ халхалсан шивээс, дуулиант хэргүүдэд холбогдож байсан зэргээрээ алдартай. Түүний жинхэнэ нэр нь Даниел Эрнандес юм. Олонд “Tekashi69” нэрээр танигдсан түүний анхны дуу "Gummo" нь хип хоп ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж байв. Таван жил орчмын өмнө 2017 оны сүүлээр гаргасан энэ дууг нь 413 сая удаа сонсжээ. Түүний урлагийн гараа 2014 онд эхэлсэн.

Youtube сувгийг нь 20.2 сая хүн дагадаг нь дэлхийн хэмжээний од гэдгийг тодорхойлж байна. Тухайлбал, хамгийн сүүлд гурван долоо хоногийн өмнө гаргасан “Gine” дууг нь 20 сая удаа сонссон  нь үүний баталгаа юм. Үүнээс гадна “Gooba”  дууг нь 787 сая удаа сонссон бол Nicki Minaj, Murda Beatz нартай хамтарсан “Fefe” дууны хандалт хэдийнэ нэг тэрбумыг давжээ. Түүний гаргасан дуунууд “Billboard”-ийн жагсаалтад цаг үргэлж толгой цохих болсон юм. Мөн олон алдартай шагналыг авч байв. Алдартай реппер “50 Cent “ түүнийг өөрийн хүү хэмээн үзэж, “Нью Йоркийн хаан” титмээ гардуулж өгч байсан удаатай.

Тэрбээр хүүхэд байхдаа бейсболл, хөл бөмбөг тоглож байсан агаад хөлбөмбөгийн лигт багтах хэмжээний чадвартай байжээ. Толгойнхоо баруун хэсэгт өөрийн нэрээ “69” хэмээн шивүүлсэн байдаг.

Тэрбээр гэр бүлд нь үүссэн санхүүгийн асуудлаас үүдэн олон хоног хоолгүй явж улмаар сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байв. Ээждээ туслахын тулд сургуулиасаа гарч дэлгүүрийн хүргэгчээс эхлээд олон төрлийн ажил хийж амьжиргаагаа залгуулж байсан юм. Тэрбээр өдгөө хоёр охинтой.

Түүний амьдралын тухай гурван ангит баримтат кино “Supervillain:The Making of Tekashi 6ix9ine” нэртэйгээр 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүрсэн байдаг.  Тайзны нэрний тухай “Хаанаас ирсэн гэдгээ би хэзээ ч мартахгүй. Энэ мэдрэмж намайг 69 шиг байлгадаг. 69 нэрний утгын тухайд танд ямар бодол төрж байна тэр нь зөв. Миний амьдралыг харах өнцгийг та хараахан хараагүй байх. Зургаагийн тоог эргүүлэхэд есийн тоо болох боловч илэрхийлэмж нь өөр. Тиймээс оюун санаа, зүрх  сэтгэлээ нээгээд нэг үзээрэй” гэж инстаграммдаа бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 95 (6827)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин