“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК - 2019 ОНД

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

“Эрдэнэс Метан” ХХК, Австралийн “Жейд Метан” ХХК хамтран Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргад метан хийн эрэл хийж, хайгуулын ажлыг эхлүүлээд байна.

КОКС, ГАН ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БАТЛАВ

Монгол Улс анх удаа “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр”-ийн ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд уг үйлдвэр жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

АЛТ, МӨНГӨ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БАТЛАГДАВ

“Эрдэнэс  Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй алт, мөнгө боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНКазУ-д албан ёсны айлчлал хийх үеэр “Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Тус үйлдвэр нь 55 тонн цэвэршүүлсэн алт, 25 тонн цэвэршүүлсэн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.  

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Багануурын уурхайн 430 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн тусгай зөвшөөрөл, Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл, Салхитын мөнгөний орд зэрэг шинээр 8 лицензийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, энэ хүрээнд ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ОХУ-ЫН “РОССЕТИ” ХК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Ганхүү, ОХУ-ын “Россети” ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинский нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд “Эрдэнэс Монгол” ХХК Монгол Улсын Засгийн газрын бодлого, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллана. 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ДУУСАВ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг улирал харгалзахгүй тогтмол хийж буй бөгөөд 48,5 км замыг асфальтаар хучив. 

БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛОВ 

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2018 онд 264,6 тэрбум төгрөгийн орлого олж, 54,3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжид эрэмбэлэгдэв. 

ТОВЧХОН

  • Япон улсын Токио хотноо болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцов. 
  • Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Монгол Улсад анх удаа боллоо. Энэхүү форумыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулав.
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Discover Mongolia 2019” чуулганд “Уул уурхайн салбар дахь төр, хувийн хэвийн түншлэл” сэдвийг хөндөж, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулав.
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 8 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин