П.Амгаланбаяр
"The Cheerleading Worlds 2022" хөгжөөн дэмжигчдийн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25 өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Орлонда хотод болно. Тодруулбал, тус тэмцээнд Монголоос "NGL 1" баг эх орноо төлөөлөн 15-18 насны ангиллын Freestyle pom төрөлд оролцохоор болжээ. "NGL 1" баг нь нийслэлийн ерөнхий боловсролын Наран дунд сургуулийн баг бөгөөд дасгалжуулагчаар тус сургуулийн багш Г.Алтанзаяа, туслах дасгалжуулагчаар С.Маргад нар ажиллаж байна. Тус тэмцээнд 14 орны 400 орчим тамирчин өрсөлдөх аж.
"NGL 1" баг нь өнгөрсөн хоёрдугаар сард Монголын спортын корпорациас зохион байгуулсан 14 спортын улсын аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн бүжгийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ.
Эх сурвалж: Polit.mn